Д.Арвин яагаад популизм хийгээд байна аа
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооныхон өчигдөр хуралдаж аравдугаар сараас эхлэн Хүний хөгжил сангийн мөнгийг олгохдоо иргэдээс авч буй 350 төгрөгийн хураамжийг авахгүй байх санал гаргаж, Засгийн газарт мэдэгдэхээр болжээ. Байнгын хорооны хурлаас гарангуутаа Д.Арвин гишүүн сэтгүүлчдийг цуглуулж мэдээлэл хийсэн байна. Тэр борчууд бидэнд үйлчилж байгаа цорын ганц “Хадгаламж” банкийг хулгайч гэжээ. Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх хүндхэн ачааг нуруундаа үүрч байгаа энэ хувийн банкны буруу гэж байхгүй л байлтай. Иргэдэд 21000 төгрөг олгохдоо 350 төгрөгийг хураамж авах шийдвэр аль өнгөрөгч тавдугаар сард гарсан. Тухайн үед нь Д.Арвин гишүүн мэдэж байсан юм бол яг ингэж хэлээд болиулахгүй яасан юм бол. Үнэхээр 350 төгрөгөн дээр новширч, ард түмний нэр барих гээд байгаа юм бол асуудлаа Засгийн газраар л шийдүүлчихээч гэж хэлмээр байна. Өмнө нь Хүний хөгжил сангийн мөнгийг олгож байсан банкууд ч 350 төгрөгийн хураамж авч л байсан. Сайхь гишүүн дуугүй л байсан. Харин энэ удаа тойрогтоо явж ирээд сонгогчдоо нэг их сонссон хүн болж, сонгууль дөхсөн энэ үед “балиартах”-ын учир юусан билээ. Гэнэт гэдэн хөдөлчихлөө байна.
Д.ДОРЖ
URL: