Туул голын салаан дунд “Хаан жимс” амралтын газар байрладаг …

“Хаан жимс” амралтын газар хүн бүхний мэдэх “Цонжин болдог” цогцолборын дэргэд, Туул голын салаан дунд байрладаг юм байна.  IMG_1063

Энэхүү амралтын газар нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийнх гэж ойр орчмын иргэд ярихын зэрэгцээ цахим сайтуудаар бичигдсэн байна. Тодруулбал, тэрбээр “Хаан жимс”-ийн 33 хувийг эзэмшдэг гэдгээ АТГ-т гаргаж өгсөн хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ дурджээ. Анх энэ орчмын газрыг чацаргана тарих нэрийдлээр эзэмших болсон ба өдгөө чацаргана тарьж, үүний хажуугаар амралт, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах болсон хэмээн мэдээлэгджээ. IMG_1064

Голын эргээс эхний дэнж хүртэлх орон зайг татам гэх бөгөөд энэ нь онцгой хамгаалалтын бүсэд багтдаг. Дотоодын цэргийн хамгаалалтад байдаг энэхүү бүс нь үер усны аюул учирч болох өндөр эрсдэлтэй юм байна.  IMG_1067

Амралтын газрын үүдэнд байх энэхүү гүүр доогуур урсаж буй голын салаагаар тус амралтын газрын цэвэрлэх байгууламжаас гарсан ус байна. IMG_1075

Тус амралтын газрын жижиг цэвэрлэх байгууламж мөн энд Туул голын салаан дунд байрлаж байна. IMG_1076

“Хаан жимс” амралтын газрын цэвэрлэх байгууламжийн зураг. IMG_1089

Цэвэрлэх байгууламаас гарсан хоолой Туул голын салаа руу тонгойжээ. IMG_1090

Цэвэрлэх байгууламжаас гарсан уг хоолой ингэж Туул руу цэвэршүүлсэн усаа асгадаг байна. IMG_1091

Бага оврын энэхүү цэвэрлэх байгууламжийг Солонгос технологийнх гэх бөгөөд 99 хувь цэвэршүүлдэг гэж тэндхийн ажилчин ярьж байсан ч үүнийг нотлох,батлах боломж байхгүй байна.

IMG_1092

Хоолойн үзүүрт байх энэхүү модон савнаас тороор шүүгдсэн бохир дээрх ногоон өнгөтэй цэвэрлэх байгууламж руу богинохон зайд дамждаг.

IMG_1105

Модон торхон доторх бохирын байдал. IMG_1104

Голын салаан дунд жижиг оврын цэвэрлэх байгууламж барих хориотой.   IMG_1102

Уг цэвэрлэх байгууламж амралтын газрын баруун талд 20 орчим метрт байрладаг.

IMG_1095

Амралтын газрын хойгуур урсаж буй Туул голын салаа. IMG_1106

Цэвэрлэх байгууламжаас хэдхэн метрт байрлах уг цагаан хоолойгоор бохирын хий гадагшилдаг. Энэ орчим их муухай үнэртэй. IMG_1110

Бохир нийлсэн Туул голын салааны усны өнгө ийм байна. IMG_1111


URL:

Нэр: Bold Огноо: 16 May 2016

Altanhuyagaa jimsee urguul, jorlongoo haa!!!!

Нэр: зочин Огноо: 18 May 2016

Алтанхуяг новш юм дааа хайран сайхан гол

Сэтгэгдэл бичих