Туул голын салаан дунд “Хаан жимс” амралтын газар байрладаг …
“Хаан жимс” амралтын газар хүн бүхний мэдэх “Цонжин болдог” цогцолборын дэргэд, Туул голын салаан дунд байрладаг юм байна.
Энэхүү амралтын газар нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийнх гэж ойр орчмын иргэд ярихын зэрэгцээ цахим сайтуудаар бичигдсэн байна. Тодруулбал, тэрбээр “Хаан жимс”-ийн 33 хувийг эзэмшдэг гэдгээ АТГ-т гаргаж өгсөн хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ дурджээ. Анх энэ орчмын газрыг чацаргана тарих нэрийдлээр эзэмших болсон ба өдгөө чацаргана тарьж, үүний хажуугаар амралт, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах болсон хэмээн мэдээлэгджээ.
Голын эргээс эхний дэнж хүртэлх орон зайг татам гэх бөгөөд энэ нь онцгой хамгаалалтын бүсэд багтдаг. Дотоодын цэргийн хамгаалалтад байдаг энэхүү бүс нь үер усны аюул учирч болох өндөр эрсдэлтэй юм байна.
Амралтын газрын үүдэнд байх энэхүү гүүр доогуур урсаж буй голын салаагаар тус амралтын газрын цэвэрлэх байгууламжаас гарсан ус байна.
Тус амралтын газрын жижиг цэвэрлэх байгууламж мөн энд Туул голын салаан дунд байрлаж байна.
“Хаан жимс” амралтын газрын цэвэрлэх байгууламжийн зураг.
Цэвэрлэх байгууламаас гарсан хоолой Туул голын салаа руу тонгойжээ.
Цэвэрлэх байгууламжаас гарсан уг хоолой ингэж Туул руу цэвэршүүлсэн усаа асгадаг байна.
Бага оврын энэхүү цэвэрлэх байгууламжийг Солонгос технологийнх гэх бөгөөд 99 хувь цэвэршүүлдэг гэж тэндхийн ажилчин ярьж байсан ч үүнийг нотлох,батлах боломж байхгүй байна.
Хоолойн үзүүрт байх энэхүү модон савнаас тороор шүүгдсэн бохир дээрх ногоон өнгөтэй цэвэрлэх байгууламж руу богинохон зайд дамждаг.
Модон торхон доторх бохирын байдал.
Голын салаан дунд жижиг оврын цэвэрлэх байгууламж барих хориотой.
Уг цэвэрлэх байгууламж амралтын газрын баруун талд 20 орчим метрт байрладаг.
Амралтын газрын хойгуур урсаж буй Туул голын салаа.
Цэвэрлэх байгууламжаас хэдхэн метрт байрлах уг цагаан хоолойгоор бохирын хий гадагшилдаг. Энэ орчим их муухай үнэртэй.
Бохир нийлсэн Туул голын салааны усны өнгө ийм байна.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Altanhuyagaa jimsee urguul, jorlongoo haa!!!!
Алтанхуяг новш юм дааа хайран сайхан гол