МАХН-аас татгалзсан гишүүд рүү хүүхдийн живх шидэв

13219659_1067750099963637_1542118176_nСонгуулийн чимээгээр үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаан намуудын дунд өрнөж эхлээд удаагүй байна. Намууд ч гэж МАХН-аас зайгаа барьж МАН-ын харьяалалд орогсдын цуваа үргэлжилсээр л байна.

Тэгвэл тэдний түүчээ болсон ОБЕГ-ын дарга асан Т.Дуламдорж, МХЕГ-ын дарга асан Д.Батмөнх, Худалдан авах ажиллагааны газрын дарга асан Д.Энхжаргал тэргүүтэй МАХН-ын нэр бүхий гишүүд намын гишүүнчлэлээсээ татгалзаж байгаа талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэдний зүгээс МАХН-ын гишүүн байхаас татгалзаж МАН-ыг дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдлээ. Тэдний зүгээс “Намынхаа гишүүнчлэлээс татгалзаж байгаа явдлыг аль 13-р зууны үеийн урвагчдын түүхтэй адилтгаж яриад байгаа нь буруу. Ардчилсан нийгэмд энэ бол хүний сонголт байх ёстой” гэсэн юм.

Энэ үеэр МАХН-ын гишүүд, дэмжигчид намаасаа татгалзаж буй хүмүүсийг “урвагч нар, ичээч” хэмээн шүүмжилж тэдэн рүү хүүхдийн живх шидэж багахан үймээн болсноор хэвлэлийн ухрал өндөрлөлөө.

13187858_1067746223297358_1535741679_n 13219659_1067750099963637_1542118176_n 13231151_1067748783297102_1580493891_n 13233400_1067750106630303_1354672813_n 13236087_1067750103296970_1217047817_n

 

 

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих