МАХН-аас татгалзсан гишүүд рүү хүүхдийн живх шидэв
Сонгуулийн чимээгээр үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаан намуудын дунд өрнөж эхлээд удаагүй байна. Намууд ч гэж МАХН-аас зайгаа барьж МАН-ын харьяалалд орогсдын цуваа үргэлжилсээр л байна.
Тэгвэл тэдний түүчээ болсон ОБЕГ-ын дарга асан Т.Дуламдорж, МХЕГ-ын дарга асан Д.Батмөнх, Худалдан авах ажиллагааны газрын дарга асан Д.Энхжаргал тэргүүтэй МАХН-ын нэр бүхий гишүүд намын гишүүнчлэлээсээ татгалзаж байгаа талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэдний зүгээс МАХН-ын гишүүн байхаас татгалзаж МАН-ыг дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдлээ. Тэдний зүгээс “Намынхаа гишүүнчлэлээс татгалзаж байгаа явдлыг аль 13-р зууны үеийн урвагчдын түүхтэй адилтгаж яриад байгаа нь буруу. Ардчилсан нийгэмд энэ бол хүний сонголт байх ёстой” гэсэн юм.
Энэ үеэр МАХН-ын гишүүд, дэмжигчид намаасаа татгалзаж буй хүмүүсийг “урвагч нар, ичээч” хэмээн шүүмжилж тэдэн рүү хүүхдийн живх шидэж багахан үймээн болсноор хэвлэлийн ухрал өндөрлөлөө.
ЧОЙ
URL: