УИХ хуралдана гэж гурилдлаа

1f1ee455a28de5df79ee7401a516568627f6bce6Төлөвлөсөн хуваарийн дагуу бол УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнгөрсөн баасан гаригийн өглөө эхэлэх байлаа. Гэвч ирц бүрдээгүйн ул­маас  үдээс хойш л хуралдсан юм. Гэх­дээ оройхон гараад ширүүхэн дайр­на гэдэг шиг үдээс хойш эхэлсэн чуулганы нэгдсэн хуралдааныг УИХ-ын дарга З.Энхболд, дэд дарга Р.Гончигдорж нар ээлжлэн удирдаж шөнө болтол хуралдууллаа. Сон­гуу­лийн тогтолцоогоо эцэслэн батал­сан гишүүдийн идэвх сулрах нь ойл­гомжтой. Тиймээс нэг ирц бүр­дүүлсэн дээр нь гэсэн шиг ийнхүү цаг сунган хуралдаж хуулиудыг бөөнд нь баталлаа. Ирц хууль батлах хэмжээнд бүрдсэн хэдий ч чуулганыхаа танхимд сууж хууль батлалцсан нь цөөн байв. Хэлэлцэж буй хуулийн төслүүдтэйгээ холбогдуулан асуулт асуух гишүүн ч байсангүй. О.Баасанхүү гишүүн л хааяа нэг асуулт асууж, Р.Гончигдорж дарга “Гишүүдээ санал хураалт явуу­лах гэж байна. Чуулганы тан­химд орж ирнэ үү”, “Гишүүдээ са­нал хураалт явуулж байна шүү” хэ­мээн байн байн анхааруулж байлаа. Яг үнэндээ УИХ хуралдана гэж гу­рилд­лаа. Үүнийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ шүүмжлэн “Ямар ч ирц байхгүй. Есхөн гишүүнтэй, бусдын кнопыг дарцгаагаад хууль баталж суу­на” гэсэн тайлбартай бичлэгийг ца­хим хуудсандаа оруулсан нь олны анхаарлыг татлаа.

Шөнө дөл болтол хуралдаа суусан цөөхөн хэдэн гишүүн бараг өөрсдөөсөө ч олон хууль баталлаа. Тухайлбал, Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа. Шүүхийн тухай багц хуу­лийн төсөл 2013 онд батлагдсанаар аймаг бүрт байсан давж заалдах шатны шүүхийг бүсчилж байгуулсан билээ. Гэвч үүнийг нь Цэц Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж дүгнэсэн. Тиймээс Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болж Ерөнхийлөгч хуулийн төсөл санаачлан өргөн барьсан юм. Уг төслийг баталс­наар аймаг, дүүргүүдийн дунд бай­гаа давж заалдах шатны шүүхийг та­тан буул­гаж аймагт, дүүрэг бүрт байгуу­ла­хаар боллоо. Гэхдээ Багануур, На­лайх дүүргийн дунд байгаа давж заал­дах шатны шүүхийг хэвээр үлдээж бай­гаа юм. Уг өөрчлөлтийг ирэх са­рын 1-нээс мөрдөж эхлэх бөгөөд шүү­хүү­дийг өөрчлөн байгуулахад 2.5 тэрбум төг­рөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.

Дээрх хуулийн төслөөс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, хамт өргөн мэдүүлсэн Хууль­чийн эрх зүйн байдлын тухай, Хи­лийн, Татварын ерөнхий хууль, Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,  Хохирогчид нөхөн ол­говор олгох тухай, Хөдөлмөр эрх­лэлтийг дэмжих тухай, Эрүүгийн хууль, Эрүүл мэндийн даатгалын ту­хай хуульд өөрчлөлт оруулах ту­хай хуулийн төслүүдийг баталлаа. Мөн Монгол Улсын эдийн засаг, нийг­мийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиг­лэлийн биелэлттэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг баталсан юм. Түүнчлэн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг баталлаа.


URL:

Сэтгэгдэл бичих