ИРАКТ “ИСЛАМЫН УЛС”-ЫН УДИРДАГЧИЙН “БАРУУН ГАР”-ЫГ УСТГАЖЭЭ
Ирак-Сирийн хил дээр иракийн цэргийнхэн террористуудыг дайрах үеэр Аль-Анбар гэгч алагджээ.
Иракийн цэргүүд 5 дугаар сарын нэгний өдөр хийсэн дайралтаараа “Исламын улс”-ын нэг удирдагчийг 14 цэргийнх нь хамт устгасан тухай Иракийн Гадаад хэргийн яамны мэдэгдлийг QHА-д бичжээ.
Аль-Анбар нь Сирийн арми, зэвсэгт хүчний эсрэг алан хядагчдын цэргийн үйл ажиллагааг удирддаг байжээ. Тэр “Исламын улс”ын удирдагч Абу Бакир аль-Багдадийн “баруун гар” байсан гэнэ.
Тэр Иракийн армид алба хааж байсан ч авлигын гэмт хэрэгт буруутгагдсаныхаа дараа “Аль-Каида”-д эцэст нь “Исламын улс” –д элсэн орсон байна.
М.Баяр
URL: