ИРАКТ “ИСЛАМЫН УЛС”-ЫН УДИРДАГЧИЙН “БАРУУН ГАР”-ЫГ УСТГАЖЭЭ

5086a106-b56a-4a1a-bb2f-2058042b242bИрак-Сирийн хил дээр иракийн цэргийнхэн террористуудыг дайрах үеэр Аль-Анбар гэгч алагджээ.

Иракийн цэргүүд 5 дугаар сарын нэгний өдөр хийсэн дайралтаараа “Исламын улс”-ын нэг удирдагчийг 14 цэргийнх нь хамт устгасан тухай Иракийн Гадаад хэргийн яамны мэдэгдлийг QHА-д бичжээ.

Аль-Анбар нь Сирийн арми, зэвсэгт хүчний эсрэг алан хядагчдын цэргийн үйл ажиллагааг удирддаг байжээ. Тэр “Исламын улс”ын удирдагч Абу Бакир аль-Багдадийн “баруун гар” байсан гэнэ.

Тэр Иракийн армид алба хааж байсан ч авлигын гэмт хэрэгт буруутгагдсаныхаа дараа “Аль-Каида”-д эцэст нь “Исламын улс” –д элсэн орсон байна.

М.Баяр


URL:

Сэтгэгдэл бичих