Алла Пугачева твиттерт нэгджээ
Оросын эстрадын загалмайлсан эх Алла Пугачева интернэт, компьютерт огт сонирхолгүй гэдгээ хоёр жилийн өмнө хэлж байв. “Би интернэтэд юу ч ойлгодоггүй. Миний ач, Максим нар интернэтгүйгээр байж чадахгүй юм шиг байна лээ. Олон хүн твиттерээр харилцдагийг би мэднэ. Тэр миний хийх ажил биш. Би компьютер ер хэрэглэдэггүй. Максим ямар нэг сонирхолтой юм үзүүлэх юм бол бид хамтдаа үзэж инээдэг” хэмээн Алла ярьж байсан билээ.
Гэвч тэрээр шинэ жилээр шүтэн бишрэгчиддээ бэлэг барьж Instagram-д @orfey75alla хаягтай болсон байна. Алла Борисовна Instagram-даа хэд хэдэн зураг, бичлэг оруулж амжсаны дотор хоёр настай Лиза охиныхоо дуу дуулж буй бичлэгийг оруулжээ.
Пугачева, Галкин нар хоёр жилийн өмнө түрээсийн эхийн тусламжтайгаар ихэр хүүхэдтэй (хүү, охин) болсон билээ. Хүүхдийнхээ зургийг дэлгэдэггүй Алла Instagram-д зураг, бичлэгийг нь оруулж шуугиан тарьжээ.
Н.Мөнхжин
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: