Алла Пугачева твиттерт нэгджээ

1-5-5_700x700

Оросын эстрадын загалмайлсан эх Алла Пугачева интернэт, компьютерт огт сонир­хол­гүй гэдгээ хоёр жилийн өмнө хэлж байв. “Би интернэтэд юу ч ойлгодоггүй. Миний ач, Максим нар интер­нэт­гүйгээр байж чадахгүй юм шиг байна лээ. Олон хүн твиттерээр харилцдагийг би мэднэ. Тэр миний хийх ажил биш. Би компьютер ер хэрэглэдэггүй. Максим ямар нэг сонирхолтой юм үзүүлэх юм бол бид хамтдаа үзэж инээдэг” хэмээн Алла ярьж байсан билээ.

Гэвч тэрээр шинэ жилээр шүтэн биш­рэгчиддээ бэлэг барьж Instagram-д @orfey75alla хаягтай болсон байна. Алла Борисовна Instagram-даа хэд хэдэн зураг, бичлэг оруулж амжсаны дотор хоёр настай Лиза охиныхоо дуу дуулж буй бичлэгийг оруулжээ.

Пугачева, Галкин нар хоёр жилийн өмнө түрээсийн эхийн тусламжтайгаар ихэр хүүхэдтэй (хүү, охин) болсон билээ. Хүүхдийнхээ зургийг дэлгэдэггүй Алла Instagram-д зураг, бичлэгийг нь оруулж шуугиан тарьжээ.

Н.Мөнхжин

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих