НҮБ: Монголд ХДХВ-ын халдвартай 860 хүн байх магадлалтай
Олон улсын ХДХВ/ДОХ-ын эсрэг өдөр маргааш тохионо. Бүрэн эмчлэх арга нь өнөөг хүртэл олдоогүй байгаа энэ өвчинтэй дэлхий нийтээр тэмцэж байгаа ч тархалт нь буурахгүй байна. Монголд ДОХ буюу ХДХВ-ын халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдээд 20 гаруй жил болжээ.
Энэ оны эхний 11 сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 194 тохиолдол бүртгэгджээ. Тэдний 26 нь нас баржээ. Бүртгэгдсэн тохиолдлуудын 98.4 хувь нь бэлгийн замаар ХДХВ-ын халдвар авсан нь тогтоогджээ. Одоогоор цус цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж үйлчилгээ болон эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
НҮБ-ын хийсэн тооцооллын дагуу Монгол Улсын хэмжээнд 2015 оны эцсийн байдлаар ХДХВ-ын халдвартай 860 хүн байх магадлалтай байна.
Манай улс 2003 онд анх ретровирусын эсрэг эмчилгээг хийж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар 144 хүн энэ эмчилгээнд хамрагдаад байна. ДЭМБ-аас зөвлөсөн ретровирусын эсрэг эмчилгээг Монгол Улс өөрийн орны нөхцөлд тохируулан ХДХВ, ДОХ-ын эмчилгээ тусламж үйлчилгээндээ хэрэглэж байна.
Энэ халдварын эмчилгээ урьдчилан сэргийлэлтийн олон шинэлэг үйлчилгээ нэвтэрсэн учраас ХДХВ-ын халдвартай эсэхээ эрт мэдвэл өөрийгөө болон гэр бүл, хайртай дотны хүмүүсээ халдвар авах эрсдэлээс хамгаалах бүрэн боломжтой юм.
В.Бат
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ene amidral ezengui eruuliig xamgaalax salbar yana daa. Enxbayar gai tarij duusaagui l um baix daa.