НҮБ: Монголд ХДХВ-ын халдвартай 860 хүн байх магадлалтай

Олон улсын ХДХВ/ДОХ-ын эсрэг өдөр маргааш тохионо. Бүрэн эмчлэх арга нь өнөөг хүртэл олдоогүй байгаа энэ өвчинтэй дэлхий нийтээр тэмцэж байгаа ч тархалт нь буурахгүй байна. Монголд  ДОХ буюу ХДХВ-ын халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдээд 20 гаруй жил болжээ.

Энэ оны эхний 11 сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 194 тохиолдол бүртгэгджээ. Тэдний 26 нь нас баржээ. Бүртгэгдсэн тохиолдлуудын 98.4 хувь нь бэлгийн замаар ХДХВ-ын халдвар авсан нь тогтоогджээ. Одоогоор цус цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж үйлчилгээ болон  эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

НҮБ-ын хийсэн тооцооллын дагуу Монгол Улсын хэмжээнд 2015 оны эцсийн байдлаар ХДХВ-ын халдвартай 860 хүн байх магадлалтай байна.

Манай улс 2003 онд анх ретровирусын эсрэг эмчилгээг хийж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар 144  хүн энэ эмчилгээнд хамрагдаад байна. ДЭМБ-аас зөвлөсөн ретровирусын эсрэг эмчилгээг Монгол Улс өөрийн орны нөхцөлд тохируулан ХДХВ, ДОХ-ын эмчилгээ тусламж үйлчилгээндээ хэрэглэж байна.

Энэ халдварын эмчилгээ урьдчилан сэргийлэлтийн олон шинэлэг үйлчилгээ нэвтэрсэн учраас ХДХВ-ын халдвартай эсэхээ эрт мэдвэл өөрийгөө болон гэр бүл, хайртай дотны хүмүүсээ халдвар авах эрсдэлээс хамгаалах бүрэн боломжтой юм.

В.Бат


URL:

Нэр: Zochin Огноо: 30 November 2015

Ene amidral ezengui eruuliig xamgaalax salbar yana daa. Enxbayar gai tarij duusaagui l um baix daa.

Сэтгэгдэл бичих