Эрүүлжүүлэхэд байсан хүний нүдийг сохолжээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн харьяа Эрүүлжүүлэх байрны цагдаа, ахлах ахлагч Хувьзаяа эрүүлжигдэж байсан хүний нүдийг сохолсон хэрэгт холбогдоод байна.

Уг хэрэг 10-аад хоногийн өмнө болсон ч хохирогч нь нүд сохорсон гэж гомдол мэдүүлжээ. Хохирогчийн гарыг гавлаж байгаад нүд рүү нь нулимс асгаруулагч хий цацсаны улмаас нүд нь гэмтсэн аж. Ахлах ахлагч Хувьзаяаг ЦЕГ-ын Тусгай обьектын гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгаж байна.

Ж.Батсайхан

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих