Эрүүлжүүлэхэд байсан хүний нүдийг сохолжээ
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн харьяа Эрүүлжүүлэх байрны цагдаа, ахлах ахлагч Хувьзаяа эрүүлжигдэж байсан хүний нүдийг сохолсон хэрэгт холбогдоод байна.
Уг хэрэг 10-аад хоногийн өмнө болсон ч хохирогч нь нүд сохорсон гэж гомдол мэдүүлжээ. Хохирогчийн гарыг гавлаж байгаад нүд рүү нь нулимс асгаруулагч хий цацсаны улмаас нүд нь гэмтсэн аж. Ахлах ахлагч Хувьзаяаг ЦЕГ-ын Тусгай обьектын гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгаж байна.
Ж.Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: