“Нийгмийн ардчилал-Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны даргаар Б.Саранчимэг сонгогдлоо
Нийслэлийн МАН-ын дэргэдэх “Нийгмийн ардчилал-Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны гишүүдийн хурал дуусч байна. Тус хурлаар өнгөрөгч оны ажлын тайлангаа хэлэлцэхийн зэрэгцээ зохион байгуулалтын асуудлаа ярилцжээ. Түүнчлэн энэхүү чуулганд нийт 180 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм байна. Хурлыг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан толгойлж байгаа ажээ. Тус хурлаар “Нийгмийн ардчилал-Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны даргыг сонгох байсан бөгөө энэхүү албан тушаалд “Мон Уран” компанийн захирал Б.Наранхүүгийн эгч, Б.Саранчимэг сонгогдлоо. Түүнийг гишүүд 100 хувийн ирцээр дэмжсэн байна.
Б.Даваа
URL: