“Нийгмийн ардчилал-Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны даргаар Б.Саранчимэг сонгогдлоо

Нийслэлийн МАН-ын дэргэдэх “Нийгмийн ардчилал-Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны гишүүдийн хурал дуусч байна.   Тус хурлаар  өнгөрөгч  оны ажлын тайлангаа хэлэлцэхийн зэрэгцээ  зохион байгуулалтын асуудлаа ярилцжээ.  Түүнчлэн энэхүү чуулганд нийт 180 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм байна. Хурлыг  Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан толгойлж байгаа ажээ. Тус хурлаар  “Нийгмийн ардчилал-Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны даргыг сонгох байсан бөгөө  энэхүү албан тушаалд  “Мон Уран” компанийн захирал Б.Наранхүүгийн эгч, Б.Саранчимэг сонгогдлоо. Түүнийг гишүүд 100 хувийн ирцээр дэмжсэн байна.

Б.Даваа


URL:

Сэтгэгдэл бичих