Алмас судлаач

Хэдэн жилийн өмнө Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёр Алтай таван­богдод авирч гэнэ. Эхлээд уулнаас Н.Энхбаяр бууж иржээ. Харин дараа нь М.Энхсайхан бууж ирээд “Би дөнгөж сая алмасын мөр харлаа” гэж хэлжээ. Үүнээс нь болж хэвлэл мэдээллээр нэлээдгүй шуугиж М.Энх­сайхан нэг хэсэгтээ л “Алмас” гэж хочлуулсан. Тэр үнэхээр харсан гэж байсан шүү. Тэрбээр алмас судлаач шиг  яг таг хэлж байсан сурагтай. Ууланд авираад алмасын мөр хардаг азтай хүн гэж түүнийг л хэлнэ. Алмас судлаач эрдэмтэн бүтэн 30 гаруй жил хайгаад ганц мөр олж чадахгүй байхад М.Энхсайхан ууланд ганц авираад л харсан хувьтай хүн юм аа. Гэхдээ тэр мөр нь алмасынх биш Н.Энхбаярынх байсан даа. Тэрбээр үүнээс хойш алмасын талаар нэлээд л судалсан байх. Учир нь мөрийг нь харсан юм чинь. Уг нь түүний ажил нь ҮШН-ын удирдах зөвлөлийн гишүүн. Өөрийн эзэмшсэн мэр­гэжил нь математикч гэсэн. Тэрбээр Ерөнхий сайд ч байсан мөн Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан хүн. Нэлээн сайн улстөрч байсан хэмээн нэрлэгддэг. Харин одоо нөгөө алмас гээд шоглоод байсан Н.Энхбаяртайгаа хамтраад  нэгдээд алмасаа ч тэр Н.Энхбаяраа ч тэр судлаад л байж дээ.

Э.Баясгалан

“Улс төрийн тойм” сонин


URL:

Сэтгэгдэл бичих