Алмас судлаач
Хэдэн жилийн өмнө Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёр Алтай таванбогдод авирч гэнэ. Эхлээд уулнаас Н.Энхбаяр бууж иржээ. Харин дараа нь М.Энхсайхан бууж ирээд “Би дөнгөж сая алмасын мөр харлаа” гэж хэлжээ. Үүнээс нь болж хэвлэл мэдээллээр нэлээдгүй шуугиж М.Энхсайхан нэг хэсэгтээ л “Алмас” гэж хочлуулсан. Тэр үнэхээр харсан гэж байсан шүү. Тэрбээр алмас судлаач шиг яг таг хэлж байсан сурагтай. Ууланд авираад алмасын мөр хардаг азтай хүн гэж түүнийг л хэлнэ. Алмас судлаач эрдэмтэн бүтэн 30 гаруй жил хайгаад ганц мөр олж чадахгүй байхад М.Энхсайхан ууланд ганц авираад л харсан хувьтай хүн юм аа. Гэхдээ тэр мөр нь алмасынх биш Н.Энхбаярынх байсан даа. Тэрбээр үүнээс хойш алмасын талаар нэлээд л судалсан байх. Учир нь мөрийг нь харсан юм чинь. Уг нь түүний ажил нь ҮШН-ын удирдах зөвлөлийн гишүүн. Өөрийн эзэмшсэн мэргэжил нь математикч гэсэн. Тэрбээр Ерөнхий сайд ч байсан мөн Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан хүн. Нэлээн сайн улстөрч байсан хэмээн нэрлэгддэг. Харин одоо нөгөө алмас гээд шоглоод байсан Н.Энхбаяртайгаа хамтраад нэгдээд алмасаа ч тэр Н.Энхбаяраа ч тэр судлаад л байж дээ.
Э.Баясгалан
“Улс төрийн тойм” сонин
URL: