Каталоны парламент Испаниас салан тусгаарлах тогтоолыг батлав

11-11-6_700x700

Каталон мужийн пар­ламент Испаниас салан тусгаарлах тог­тоо­лыг дэмжин баталлаа. Энэ баримт бичиг бүс нутгийг улс орны бүрэлдэхүүнээс гарахад тусална хэмээн тусгаар тогтнолын талын баримтлагчид үзэж байна. Испанийн Засгийн газрын тэргүүн Мариано Рахой “Дээрх баримт бичиг нь хууль зүйн ямар ч чадамжгүй. Энэ хуульд ямар ч үйлчлэл байхгүй. Үүнтэй холбоотойгоор бид Үндсэн хуулийн шүүхэд хандах болно” хэмээн мэдэгдлээ.

Тогтоол есөн бүлгээс бүрдэж байгаа аж. Мужийн хууль тогтоох байгууллагад олонх байр суурийг эзэлдэг салан тусгаарлагч Junts pel Si, CUP намын 72 депутат дэмж­сэн байна. 63 депутат эсрэг санал өгчээ. Каталоны үндсэн хуулийг 30 хоногийн дотор баг­таан бат­лахыг тогтоолд тус­гаж өгчээ. Мужийн бүрэн эрхт байдал, хууль тогтоох эрх мэдэл зөвхөн Каталоны парламентад харъяалагдана, Каталон муж Испанийн төрийн байгуулалд, Үндсэн хуульд захирагдахгүй хэмээн баримт бичигт тусгаж өгчээ. Мөн удахгүй байгуулагдах мужийн Засгийн газар зөвхөн Каталоны парламентаас гаргасан хууль, дүрмийг биелүүлэхийг тогтоолд уриалж байгаа аж. Тус муж салан тусгаарлах бодлогоо үргэлжлүүлсээр байвал автономит эрхийг нь цуцлана хэмээн Мадридын Засгийн га­зар сануулж байсан би­лээ. Ис­панийн Зас­гийн газар Каталоны са­лан тусгаарлах үйл яв­цыг даруй таслан зог­соохын тулд хууль ёсны, ард­чилсан бүх арга замыг хэрэглэнэ хэмээн мэ­дээлж байна. Өнөөдөр Зас­гийн газар яаралтай хурал­даан зарлажээ. Салан тусгаарлагчдын санаарх­лыг таслан зогсоох бүх арга хэрэгсэл, боломж би­дэнд байгаа хэмээн Ерөнхий сайд Мариано Рахой онцоллоо.

Испани, франц, итали хэлний нөлөө ихтэй каталан хэлээр ярьдаг каталан үндэстнүүд аль эртнээсээ одоогийн Испанийн газар нутаг дээр оршиж ирсэн Арагоны хаант улсын нэгэн овог аймаг байжээ. Арагон, Кастилийн хаант улсын удирдагчид худ ураг барилдаж, хожим нь Кастилийн нэгдсэн хаант улс байгуудагдсанаар өнөөгийн Испани улс бүрэлдэж бий болсон аж.

Н.Мөнхжин

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих