Х.Тэмүүжин гишүүнийг хууль зөрчөөгүй гэжээ
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинийг Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа хуурамч бичиг баримт бүрдүүлэн хамаатнууддаа орон сууц авч өгсөн гэх тайлбарыг тус яамны зарим ажилтан өгсөн.
Иймд Х.Тэмүүжин гишүүн өөрийгөө хууль зөрчсөн эсэхийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандсан байна. АТГ-аас энэ асуудлыг шалгаж дуусаад албан бичгээр хариу өгчээ.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчөөгүй гэж АТГ-ын албан бичигт дурджээ. Товчхондоо, Х.Тэмүүжинийг хууль зөрчөөгүй, албан тушаалаа ашиглаж хамаатнууддаа орон сууц авч өгөөгүй гэжээ.
М.Цэцэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: