Х.Тэмүүжин гишүүнийг хууль зөрчөөгүй гэжээ

14349649175587d3b56d99d

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинийг Хууль зүйн сайдаар ажиллаж байх­даа хуурамч бичиг баримт бүрдүүлэн хамаат­нууд­даа орон сууц авч өгсөн гэх тайлбарыг тус яам­ны зарим ажилтан өгсөн.

Иймд Х.Тэмүүжин гишүүн өөрийгөө хууль зөрчсөн эсэхийг шал­гуулахаар Авлигатай тэм­цэх газарт хандсан байна. АТГ-аас энэ асууд­лыг шалгаж дуусаад албан бичгээр хариу өгчээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг со­нирх­лыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьд­чилан сэргийлэх тухай хуульд заасан хориглолт, хяз­гаарлалтыг зөрчөөгүй гэж АТГ-ын албан бичигт дурджээ. Товчхондоо, Х.Тэмүүжинийг хууль зөр­чөөгүй, албан тушаалаа ашиг­лаж хамаатнууддаа орон сууц авч өгөөгүй гэжээ.

М.Цэцэг

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих