Засгийн газрын ээлжит хуралдаан болно
Монгол Улсын Засгийн газрын 54 дэх ээлжит хуралдаан өнөөдөр буюу 2015 оны аравдугаар сарын 05-ны 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж.
№ | Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн |
1 | Монгол, Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн хуралдааны тухай | Л.ПҮРЭВСҮРЭН |
2 | Монгол, Хорватын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн тухай | Л.ПҮРЭВСҮРЭН |
3 | Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагыг үүсгэн байгуулах тухай гэрээнд нэгдэн орох тухай | Д.ДОРЛИГЖАВ |
4 | Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл* | Д.ДОРЛИГЖАВ |
5 | Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл | Д.ЭРДЭНЭБАТ |
6 | Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл | Д.ЭРДЭНЭБАТ |
7 | Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги, төлөвлөгөө батлах тухай | Д.ЭРДЭНЭБАТ |
8 | Иргэний нисэхийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал | М.ЗОРИГТ |
9 | Бусад асуудал* | Ч.САЙХАНБИЛЭГ |
Танилцуулах асуудал | ||
10 | Хөдөлмөрийн сайдын гадаад томилолтын тухай | С.БАЯРЦОГТ |
11 | Эрчим хүчний сайдын гадаад томилолтын тухай | С.БАЯРЦОГТ |
12 | Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын гадаад томилолтын дүнгийн тухай | С.ЭРДЭНЭ |
URL: