Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Монгол Улсын Засгийн газрын 54 дэх ээлжит хуралдаан өнөөдөр буюу 2015 оны аравдугаар сарын 05-ны 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.  Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж.

Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн
1 Монгол, Германы Засгийн газар хоорондын  Ажлын хэсгийн хуралдааны тухай Л.ПҮРЭВСҮРЭН
2 Монгол, Хорватын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн тухай Л.ПҮРЭВСҮРЭН
3 Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагыг үүсгэн байгуулах тухай гэрээнд нэгдэн орох тухай Д.ДОРЛИГЖАВ
4 Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл* Д.ДОРЛИГЖАВ
5 Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Д.ЭРДЭНЭБАТ
6 Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл Д.ЭРДЭНЭБАТ
7 Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги, төлөвлөгөө батлах тухай Д.ЭРДЭНЭБАТ
8 Иргэний нисэхийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал М.ЗОРИГТ
9 Бусад асуудал* Ч.САЙХАНБИЛЭГ
Танилцуулах асуудал
10 Хөдөлмөрийн сайдын гадаад томилолтын тухай С.БАЯРЦОГТ
11 Эрчим хүчний сайдын гадаад томилолтын тухай С.БАЯРЦОГТ
12 Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын гадаад томилолтын дүнгийн тухай С.ЭРДЭНЭ

 


URL:

Сэтгэгдэл бичих