Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгтэй болно

Манай улсад 30 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхэд байдаг аж.  Харин эдгээр хүүхдийг хамруулах цэцэрлэг, сургууль хангалттай  байдаггүйгээс   тэдний 1000 орчим нь л сургуульд хамрагдсан байдаг юм. Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан зургаан сургууль, ердөө ганцхан цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна.
olloo_mn_1440032178_olloo_mn_1421633473_hvvhdvvdТиймээс тэдэнд зориулсан цэцэрлэгийн цогцолбор бүтээн байгуулах “Цэгцүүхэй” төслийг “Хүүхдийн тэнгэр” сан хэрэгжүүлж эхэлжээ. Уг төслөөр 180 хүүхдийн багтаамжтай өвөл, зуны 18 байр барих юм байна. Харин цэцэрлэгийн барилгыг БЗД-ийн хорьдугаар хорооны нутаг дэвсгэрт 15 га газарт барихаар төлөвлөжээ.

Уг цэцэрлэгт 2-5 насны хүүхдийг үнэ төлбөргүй хамруулах бөгөөд нэг ангид 10 хүүхэд хүмүүжих аж. Түүнчлэн эдгээр хүүхдүүдийг тээвэрлэхэд зориулсан  олон улсын стандартад нийцсэн гурван ширхэг автобусыг үйлчилгээнд ашиглахаар болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих