Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгтэй болно
Манай улсад 30 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхэд байдаг аж. Харин эдгээр хүүхдийг хамруулах цэцэрлэг, сургууль хангалттай байдаггүйгээс тэдний 1000 орчим нь л сургуульд хамрагдсан байдаг юм. Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан зургаан сургууль, ердөө ганцхан цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна.
Тиймээс тэдэнд зориулсан цэцэрлэгийн цогцолбор бүтээн байгуулах “Цэгцүүхэй” төслийг “Хүүхдийн тэнгэр” сан хэрэгжүүлж эхэлжээ. Уг төслөөр 180 хүүхдийн багтаамжтай өвөл, зуны 18 байр барих юм байна. Харин цэцэрлэгийн барилгыг БЗД-ийн хорьдугаар хорооны нутаг дэвсгэрт 15 га газарт барихаар төлөвлөжээ.
Уг цэцэрлэгт 2-5 насны хүүхдийг үнэ төлбөргүй хамруулах бөгөөд нэг ангид 10 хүүхэд хүмүүжих аж. Түүнчлэн эдгээр хүүхдүүдийг тээвэрлэхэд зориулсан олон улсын стандартад нийцсэн гурван ширхэг автобусыг үйлчилгээнд ашиглахаар болжээ.
URL: