Ноён ууланд захилгат нинжа нар ажиллаж байна

Сангийн сайд Ж.Эрдэнэбатын ээж Пүрэвдуламын ” Арцат богд ” нэртэй ойн нөхөрлөлд захиалгат нинжа нар усан буу хэрэглэн алтны шороо угааж байгаад Мандал сумын НОЁН УУЛАА ХАМГААЛАГЧИД болон байгаль хамгаалагч нарт үйлдэл дээрээ баригджээ. Арцат богд нь Ноён уулын хойд ам бөгөөд байгалийн цогцолборт газар юм.

a7c7524739fc1213original

Ноён ууланд Нинжа орж магадгүй гээд байсан Мандал сумын удирдлагууд өөрсдөө эрхтэн дархтаны дохио зангаагаар утсан хүүхэлдэй болдог нь тун эмгэнэлтэй аж.

 

Нинжа нарын талаарх энэхүү мэдээлэл сар гаруйн амнө нутгийнхнаас ирж байсан бөгөөд Ж Эрдэнэбатын ээж Пүрэвдулам өөрийн хариуцсан газарт өөрийн НИНЖА нарыг ажиллуулж алт олборлож байгаа явдалд Мандал сумынхан дургүй байгаагаа удаа дараа илэрхийлээд байгаа юм .

7d35e4a76035e087original

Нутгийн иргэд “Ж Эрдэнэбат төрсөн нутаг Ноён ууланд эртнээс санаархан, шуналын нүдээ унагаж Арцатын амыг ээждээ хариуцуулах замаар өмчирхөж байгаад сүйтгэж эхэллээ . Засгийн газраасаа өрсөж мөнгө олохоор сангийн сайд нь хүртэл  ийм арчаагүй арга хэрэглэж байгаа нь үнэхээр харамсалтай санагдаж байна” гэж байлаа.

 

Мандал суманд Хаан Хорны аюул гарвал хэн хариуцах вэ ?

Түүнчлэн автомашинуудын дугаарыг албан ёсоор Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгч хууль ,хяналтын хүмүүс явуулласан байна.

6b503a8e5c45926original b99f12484fd63bforiginal cfc30e4fa209e3f6original


URL:

Сэтгэгдэл бичих