Ноён ууланд захилгат нинжа нар ажиллаж байна
Сангийн сайд Ж.Эрдэнэбатын ээж Пүрэвдуламын ” Арцат богд ” нэртэй ойн нөхөрлөлд захиалгат нинжа нар усан буу хэрэглэн алтны шороо угааж байгаад Мандал сумын НОЁН УУЛАА ХАМГААЛАГЧИД болон байгаль хамгаалагч нарт үйлдэл дээрээ баригджээ. Арцат богд нь Ноён уулын хойд ам бөгөөд байгалийн цогцолборт газар юм.
Ноён ууланд Нинжа орж магадгүй гээд байсан Мандал сумын удирдлагууд өөрсдөө эрхтэн дархтаны дохио зангаагаар утсан хүүхэлдэй болдог нь тун эмгэнэлтэй аж.
Нинжа нарын талаарх энэхүү мэдээлэл сар гаруйн амнө нутгийнхнаас ирж байсан бөгөөд Ж Эрдэнэбатын ээж Пүрэвдулам өөрийн хариуцсан газарт өөрийн НИНЖА нарыг ажиллуулж алт олборлож байгаа явдалд Мандал сумынхан дургүй байгаагаа удаа дараа илэрхийлээд байгаа юм .
Нутгийн иргэд “Ж Эрдэнэбат төрсөн нутаг Ноён ууланд эртнээс санаархан, шуналын нүдээ унагаж Арцатын амыг ээждээ хариуцуулах замаар өмчирхөж байгаад сүйтгэж эхэллээ . Засгийн газраасаа өрсөж мөнгө олохоор сангийн сайд нь хүртэл ийм арчаагүй арга хэрэглэж байгаа нь үнэхээр харамсалтай санагдаж байна” гэж байлаа.
Мандал суманд Хаан Хорны аюул гарвал хэн хариуцах вэ ?
Түүнчлэн автомашинуудын дугаарыг албан ёсоор Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгч хууль ,хяналтын хүмүүс явуулласан байна.
URL: