“Супермэн”
Ц.Нямдорж гишүүн хууль зүйн салбарын тухай яривал би наад салбарыг чинь олон жил авч явлаа гэдэг. Шүүхийн ерөнхий зөвлөлийн тухай асуудал хөндөгдвөл цагтаа тэр байгууллагыг чинь хоёр жил удирдаж байсан хүн шүү гэдэг. Саяхан нэгэн байнгын хороогоор Үндэсний статистикийн хорооны тайланг сонсох үеэр малын тоо толгойг хэрхэн тооцож гаргаж байгаа талаар тэрээр лавлав. Ингэхдээ Ц.Нямдорж гишүүн одоо малын тоог нэг бүрчлэн тоолохгүй гаргаж байна. Энэ талаар удирдлагуудаас нь тодруулмаар байна. Би ч гэсэн тухайн үедээ мал тоолж явсан шүү хэмээн Үндэсний Статистикийн хорооныхонд томорч байв. Эрхэм гишүүнд орон дотроо хууль засдагаас эхлээд бусдын чаддаггүй олон зүйл байдаг бололтой.
Д. Цэцэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: