“Супермэн”

527-14304453055-1-8_700x700Ц.Нямдорж гишүүн хууль зүйн салбарын тухай яривал би наад сал­барыг чинь олон жил авч явлаа гэдэг. Шүүхийн ерөнхий зөвлөлийн тухай асуудал хөндөгдвөл цагтаа тэр байгууллагыг чинь хоёр жил удирдаж байсан хүн  шүү гэдэг. Саяхан нэгэн байнгын хо­роо­гоор Үндэсний ста­тис­тикийн хорооны тайланг сонсох үеэр малын тоо толгойг хэрхэн тооцож гар­гаж байгаа талаар тэ­рээр лавлав. Ингэхдээ Ц.Нямдорж гишүүн одоо малын тоог нэг бүрчлэн тоолохгүй гаргаж байна. Энэ талаар удирдлагуудаас нь тодруулмаар байна. Би ч гэсэн тухайн үедээ мал тоолж явсан  шүү хэмээн Үндэсний Статистикийн хорооныхонд томорч байв. Эрхэм гишүүнд  орон дотроо хууль засдагаас эхлээд бусдын чаддаггүй олон зүйл байдаг бололтой.
Д. Цэцэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих