Бөх болж баяжъя

Наадмын дараахнаас цол авсан бөхчүүдэд байр, машин баруун, солгойгүй  бэлэглэх болсон. Тухайлбал шинэ аварга  С.Мөнхбат дөрвөн өрөө байр,  << Lexus 570>> машинтай болсон  бол арслан Г.Эрхэмбаяр  << Lexus 570>>  машин, тав болон гурван өрөө байраар цолоо мялаалгасан. Мөн харцага Т.Өсөх-Ирээдүй хоёр  өрөө байр << Land 105>> машинтай болов. Гарьд Ж.Бат-Эрдэнэ ч << Lexus 570>> машинтай, хоёр өрөө байртай болсон аж. Үүнийг сонссон зарим хүн <<Бөх болж баяжъя>> гэх болсон байна. Нэг үе Олимпийн аваргуудын бай, шагналыг сонссон иргэд тэднийг <<Гэнэт баяжигсад>> хэмээн нэрлэж байж билээ. Хэдийгээр  өнгөц харахад гэнэт баяжиж байгаа мэт боловч нэр их хичээл зүтгэл, хүч хөдөлмөрийнхөө хариуг  хүртэж  буй хойно  атаархаад  яах вэ дээ. Тэгээд  ч цаана чинь <<Тамирчны алдар хямдхан олдоогүй …>> гээд  дуулаад байгаа биз дээ.


URL:

Сэтгэгдэл бичих