Бөх болж баяжъя
Наадмын дараахнаас цол авсан бөхчүүдэд байр, машин баруун, солгойгүй бэлэглэх болсон. Тухайлбал шинэ аварга С.Мөнхбат дөрвөн өрөө байр, << Lexus 570>> машинтай болсон бол арслан Г.Эрхэмбаяр << Lexus 570>> машин, тав болон гурван өрөө байраар цолоо мялаалгасан. Мөн харцага Т.Өсөх-Ирээдүй хоёр өрөө байр << Land 105>> машинтай болов. Гарьд Ж.Бат-Эрдэнэ ч << Lexus 570>> машинтай, хоёр өрөө байртай болсон аж. Үүнийг сонссон зарим хүн <<Бөх болж баяжъя>> гэх болсон байна. Нэг үе Олимпийн аваргуудын бай, шагналыг сонссон иргэд тэднийг <<Гэнэт баяжигсад>> хэмээн нэрлэж байж билээ. Хэдийгээр өнгөц харахад гэнэт баяжиж байгаа мэт боловч нэр их хичээл зүтгэл, хүч хөдөлмөрийнхөө хариуг хүртэж буй хойно атаархаад яах вэ дээ. Тэгээд ч цаана чинь <<Тамирчны алдар хямдхан олдоогүй …>> гээд дуулаад байгаа биз дээ.
URL: