“Аль-Кайда”-гийн хамсаатнууд өрнөдийг дахин заналхийлэв

2-24-4_700x700Лалын алан хядагчид Америкийн томоохон худалдааны төвүүдэд халдлага үйлдэнэ хэмээн заналхийлсны дараа АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын тэргүүн Жех Жонсон ард иргэддээ хандан сонор сэрэмжтэй байхыг уриаллаа. “Аль-Кайда”-тай хамтран ажилладаг “Аль-Шабаб” бүлэглэлийн сүрдүүлгийг Амеркийн нууц албаныхан ихэд нухацтай хүлээн авч байгаа аж. “Аль-Шабаб”-ын дайчдын видео мэдэгдэлд Америк, Канад, Их Британи дахь худалдааны төвүүдэд халдлага үйлдэхийг жихад дайчдад уриалсан юм.

“Аль-Шабаб” бүлгийнхэн 2013 онд Кенийн Найроби хот дахь Westgate худалдааны төвийг довтолж 67 хүний аминд хүрч байсан билээ. Ж.Жонсон CNN-д ярилц­лага өгөхдөө, дээрх сүр­дүүлэг, заналхийлэл нь тер­­роризмийн шинэ үе шатны нэг хэсэг хэ­мээн онцолжээ. Учир нь ганцаар, бие дааж хөдөл­дөг терроризмийг шү­тэг­чид төрж, өссөн улс орон­­доо аллага үйлдэх ма­гад­лал нэмэгдсээр бай­гаа юм. “Террорист бай­гууллагууд халдлага, дов­толгоонд уриалах бүрт бид анхаарал, сэрэмжээ дээш­лүүлэх хэрэгтэй” хэмээн Үндэсний аюулгүй байд­лын тэргүүн хэлж байна.

Видео заналхийлэл дээр нүүрээ нуусан эр британи аялгаар “Аль-Шабаб”-ын дагагч­дыг Америкийн худал­дааны төвүүд болон ев­рейн өмч хөрөн­гийн эсрэг халдлага үйл­дэхийг уриалжээ.  Бүр Мин­несота дахь Mall of America (АНУ-ын хоёр дахь том худалдааны төв), Канадын Алберта хот дахь West Edmonton Mall худалдааны төвийг тус­гай­лан нэрлэсэн байна. Мөн Лондоны Оксфорд гудамжны худалдааны бүс болон Westfield худалдааны төвд халдлага үйлдэхийг уриалжээ. Америк, Канад, Британийн цагдаа, таг­нуул, тусгай албад алан хядагчдын видео мэ­дэг­­­дэлд дурдагдсан худал­дааны төвүүдийг хүч нэмэг­дүүлэн хамгаалахаар бол­сон тухай мэдээлэл ирж байна. “Аль-Шабаб” видео мэдэгдэлдээ дээрх төвүүдийн зураг, дүр­сийг хавсаргасан байв. Британийн тусгай нууц алба мэдэгдлийг уншсан британи аялгатай эрэгтэйн талаар мэдээлэл цуглуулж байгаа аж. “Исламын улс” бүлгийн барьцаанд байгаа хүмүүсийг цаазлахаас өмнө хутга барьж, нүүрээ халхлан мэдэгдэл хийдэг террорист нь Британийн уугуул иргэн болохыг тусгай албаныхан тогтоосон юм.

Америкийн Минне­сота хот нь сомали гарал­тай лал шашинтай иргэд ихээр амьдардаг газар юм. Өнгөрсөн долоо хоногт энэ хотын нэгэн иргэн “Исламын улс” бүлгийг дэмжиж хуй­валдаан зохион бай­гуул­сан хэргээр буруутгагдаад байгаа билээ. Канад, Франц, Данийн аюулгүйн албад дотоодын алан хядагчдаас ихэд болгоомжилж, аюулгүй байдлаа чангат­гаад байна. Франц, Дани улсад сүүлийн хэдэн долоо хоногт аймшигтай аллага, халдлага гарч нийгмийг доргисон юм. Франц, Данид төрж, өссөн иргэд халдлага үйлдсэн нь тусгай албадын толгойны өвчин болж байна.

 

Н.МӨНХЖИН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих