1100 оны хүрэл баримал дотроос занданшуулсан шарил олджээ
Нидерландын эрдэмтэд 11-12 дугаар зууны үеийн Буддагийн хөшөөг судалсанаар түүн дотор занданшуулсан шарил байхыг олж тогтоожээ.
Хөшөө гаднаасаа энгийн хүрэл баримал мэт харагдах боловч 12-р сард Нидерландын /Meander/ Эрүүл мэндийн төвд авсан компьютер томографийн зургийг ажиглавал түүн дотор хүний араг яс байгаа нь харагдсан байна.
Уг занданшуулсан шарил дотор эртний Хятад бичигтэй хуульсан цаастай олдсон ба 1100 оны үед амьдарч байсан Буддагийн номлогч Люцюанийх болох нь тогтоогджээ.
Өнгөрсөн жил Нидерландын /Drent/музейд анх удаагаа хүмүүст дэлгэн харуулжээ. Музейн ажилчдын ярьж байгаагаар өөрийгөө занданшуулсан шарил байж магадгүй гэнэ.
Fact.mn
URL: