1100 оны хүрэл баримал дотроос занданшуулсан шарил олджээ

Нидерландын эрдэмтэд 11-12 дугаар зууны үеийн Буддагийн хөшөөг судалсанаар түүн дотор занданшуулсан шарил байхыг олж тогтоожээ.

addabfbaa50bc69eb4286cc96c0352c6_XL

Хөшөө гаднаасаа энгийн хүрэл баримал мэт харагдах боловч 12-р сард Нидерландын /Meander/ Эрүүл мэндийн төвд авсан компьютер томографийн зургийг ажиглавал түүн дотор хүний араг яс байгаа нь харагдсан байна.

Уг занданшуулсан шарил дотор эртний Хятад бичигтэй хуульсан цаастай олдсон ба 1100 оны үед амьдарч байсан Буддагийн номлогч Люцюанийх болох нь тогтоогджээ.

Өнгөрсөн жил Нидерландын /Drent/музейд анх удаагаа хүмүүст дэлгэн харуулжээ. Музейн ажилчдын ярьж байгаагаар өөрийгөө занданшуулсан шарил байж магадгүй  гэнэ.

Fact.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих