“АН ний, нуугүй ярилцах ёстой”

Б.НаранхүүМонгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлаар АН-ынхан нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй байгаа сурагтай. Уг асуудлыг маргааш Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх юм.  Гэтэл АН-ын зарим гишүүд Н.Алтанхуягийг огрцуулах нь зөв хэмээн байр сууриа илэрхийлээд байгаа юм.

Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Хэрвээ АН-ын гишүүд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огрцуулна гэж кноп дарвал АН-ыг буудан унагаж байгаатай адил” гэж мэдэгдсэн.  Түүнчлэн АН-аас хэдэн гишүүн Ерөнхий сайдыг огрцуулахыг дэмжиж гарын үсэг зурсан гэж байгаа.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Наранхүүгээс тодруулахад “Одоогоор гарын үсгээ зураагүй байна.  Энэ асуудал бол хамтын шийдвэр. Тиймээс АН ний, нуугүй нухацтай ярилцах ёстой” гэлээ.

 

Д.Анар 

 


URL:

Сэтгэгдэл бичих