“АН ний, нуугүй ярилцах ёстой”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлаар АН-ынхан нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй байгаа сурагтай. Уг асуудлыг маргааш Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх юм. Гэтэл АН-ын зарим гишүүд Н.Алтанхуягийг огрцуулах нь зөв хэмээн байр сууриа илэрхийлээд байгаа юм.
Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Хэрвээ АН-ын гишүүд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огрцуулна гэж кноп дарвал АН-ыг буудан унагаж байгаатай адил” гэж мэдэгдсэн. Түүнчлэн АН-аас хэдэн гишүүн Ерөнхий сайдыг огрцуулахыг дэмжиж гарын үсэг зурсан гэж байгаа.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Наранхүүгээс тодруулахад “Одоогоор гарын үсгээ зураагүй байна. Энэ асуудал бол хамтын шийдвэр. Тиймээс АН ний, нуугүй нухацтай ярилцах ёстой” гэлээ.
Д.Анар
URL: