“Бодь даатгал” бодит зүйлийг гуйвуулсан мэдэгдэл гаргажээ

000Манай сонины энэ сарын 17-ны дугаар /178/-д “ Л.Гүндалайгийн хувийн бизнес Алтанбулаг боомтын онцгой бүсээс эхэлжээ” гэсэн нийтлэлийг уншигч­дад хүргэсэн.

Нийтлэлийн гол санаа нь “Бодь даатгал” ХХК Сэлэнгэ аймгийн Алтан­булаг дахь хилийн хяналт шал­галт буюу онцгой бүсэд хууль зөрчин даатгалын үйл ажиллагаа явуулж байгаа тухай юм.

“Бодь даатгал” ХХК хийсэн гэрээгээ гуйвуулсан

Гэтэл тус компани бидний бичсэн энэхүү мэдээллийг огт ор үндэсгүй ху­дал зүйл бичсэн мэтээр олон нийтэд ойл­голт төрүүлж өөрсдийгөө хууль ёсны дагуу ажилласан гэх утгатай мэдэгдлийг цахим ертөнцөд тараажээ.

Тэдний гаргасан мэдэгдлээс нь цухас дурьдахад, “Бид Хилийн боомтын тухай хууль /ХБТХ/-ийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2-т зааснаар “Боомтын хяналтын бүсэд боомтын хяналтын байгууллага болон боомтын аюулгүй байдлыг хангах байгууллагаас бусад хуулийн этгээд, ир­гэн Боомтын захиргаанаас зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулна” гэж заасан байна.

Хуулийн энэ заалт бо­лон Хил хамгаалах ерөн­хий газар /ХХЕГ/-ын тайл­­­барын дагуу манай ком­­пани Боомтын нэгдсэн за­хиргаанд хандан хүсэлт тавьж Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь боомтын бүсэд үйл ажиллагаа явуу­лах зөвшөөрлийг хууль журмын дагуу авсан.

Иймд хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр зохион байгуулалттайгаар тарааг­даж буй мэдээлэлд дурьд­санчлан тус компани боом­тын бүсэд хууль бусаар үйл ажиллагаа явуулсан зүйл огтоос байхгүй болохыг ал­бан ёсоор мэдэгдэж бай­на” хэ­мээсэн юм. Тэгвэл тус ком­панийн гаргасан энэхүү мэдэгдэл нь шударга үнэнд огт ний­цэхгүй бай­гаа уч­раас алба­ны эх сурвал­жуу­дын ба­римтыг хүргэж байна.

Хэргийн гол учир нь “Бодь даатгал” ХХК Хи­лийн боомтын тухай хуу­лийн 12.2-т заасны дагуу “Даатгалын зуучлагч ком­пани нь хилийн бүсэд үйл ажиллагаа явуулахдаа Мон­гол Улсын Хилийн ту­хай хуулийн 26 дугаар зүй­лийн 2.4-т заасны дагуу Хил хам­гаалах бай­гууллагаас зөв­­шөөрөл авна” гэх гэрээг хийсэн.

Гэрээгээ зөрчиж байгааг Санхүүгийн зохицуулах хорооноос анхааруулсан

Гэтэл тус компани энэхүү гэрээг гуйвуулж Хилийн боомтын тухай хуулийн (ХБТХ)-ийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасан “Боомтын хяналт шалгалтын бүсэд боомтын хяналтын байгууллага бо­лон боомтын аюулгүй байд­лыг хангах байгууллага холбогдох хууль тог­тоом­жийн дагуу үйл ажил­лагаа” явуулна гэсэн заалтаар ажил­лаж хууль зөрчсөн юм.

Өөрөөр хэлбэл, “Бодь даатгал” ХБТХ-ийн 12.2-оор гэрээ хийсэн мөртлөө хууль журмаа зөрчин Боом­тын хяналт шалгалтын бүсэд ажиллаж байсан гэсэн үг. Үүнийг Санхүүгийн зохицуулах хороо, Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Монголын даатгагчдын холбоо болон тус аймгийн ШӨХТГ-ын улсын байцаагч нар албан шаардлагаараа батал­гаа­жуулан “Одоо явуулж буй үйл ажиллагаагаа нэн да­руй зогсоо” гэсэн шаард­ла­гыг удаа дараа хүргүүлж байсан юм.

Тухайлбал, өнгөрсөн са­рын 15-ны өдөр Санхүү­гийн зохи­цуулах хорооноос “Бодь даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Болормаад дараах шаард­лагыг хүргүүлсэн бай­на. Үүнд “Жолоочийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “Дамжин өнгөрөх болон түр хугацаагаар Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирж байгаа тээврийн хэрэгслийг хилийн бүсэд жолоочийн даатгалд хамруулах жур­мыг хил хамгаалалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Санхүүгийн зохицуулах хороотой хамт­ран батална” гэж заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2012 оны хоёрдугаар сарын 01-ний өдрийн А/23/24 тоот хамтарсан тушаалаар “Монгол Улсын нутаг дэвс­гэрээр дамжин өнгөрөх бо­лон түр хугацаагаар орж ирж байгаа авто тээврийн хэрэгсэл эзэмшигч, өмч­лөгчийг жолоочийн даат­галд хамруулах журам”-ыг ба­талсан.

Энэхүү журмын 2.2-т “Даатгалын зуучлагч ком­пани нь хилийн бүсэд үйл ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Хилийн ту­хай хуулийн 26 дугаар зүй­лийн 2.4-т заасны дагуу Хил хамгаалах бай­гуул­лагаас зөвшөөрөл авна” гэж заасан. Гэтэл танай компани хи­лийн бүсэд даатгалын үйл ажиллагаа явуулж бай­гаа нь уг журмын 2.4-т “Даатгагч, даатгуулагчийн ашиг сонирхлыг төлөөлөн хилийн бүсэд ажиллах даат­­галын зуучлагч ком­па­нийн Санхүүгийн зохи­цуу­лах хороо, ХХЕГ-аас зарласан нээлттэй сонгон шалгаруулалтад үндэслэн сон­гож, хилийн бүсэд даат­гал хийх зөвшөөрөл олгоно” гэж заасан шаард­лагыг зөр­чиж байх тул дээрх үйл ажиллагааг нэн даруй тас­лан зогсоохыг шаардаж бай­­на” гэжээ. Хамгийн гол нь тус компанид үйл ажил­лагаагаа зогсоох мэдэгдлий албаныхан удаа дараа өгч байсан ч тэдний өгсөн шаард­­­лагыг үл тоомсорлож хи­лийн хяналт шалгалтын гад­нах бү­сэд ажиллаж бай­сан даатгалын хоёр ком­паниа ажиллах аргагүй бай­далд хүргэснийг нь Сэлэнгэ айм­гийн ЗДТГ-ын Санхүү, Төрийн сан­гийн даргын үүрэг гүй­цэтгэгч, Санхүүгийн зо­­хи­­цуулах хо­рооны орон нутгийн төлөө­лөгч А.Сарантуяа албан би­чиг бичиж хүргүүлж бай­сан юм. Нөхцөл байдал ийм байхад “Бодь даатгал” ХХК үнэнийг илт гуйвуулж өөрсдийнх нь нэр төрд хал­даж худал гүтгэлгийн ча­нартай мэдээлэл гаргалаа гэ­сэн нь зах зээлд анхдагч, манлайлагч гэсэн нэр хүндээ алдаж байна гэж хэ­лэхээс өөр аргагүйд хүрч байна.

Юутай ч улсын онцгой бүс, тэр тусмаа анхаарал бол­гоомжтой ажиллах ёстой хяналтын бүсэд дураараа авирласан “Бодь даатгал”-ыг хариуцлагын гадна үл­дэх­­гүй гэдгийг албаныхан хэлж байсныг онцлох нь зүйтэй байх.

Бид дараагийн ду­гаар­таа тус компанитай хол­боотой бас нэгэн мэдээллийг сурвалжлан хүргэх болно.

Р.Саруул

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих