Р.Нямдорж бөхчүүдийг хагаралдуулахын тулд хоёр дархан аваргыг ашиглалаа

262nl0c9ln28l312157ee6air5Наадам болгоноор бөх­чүү­дийн хооронд ямар нэг байдлаар эв эвд­рэл­цэх явдал гардаг, тэр бол­гонд МҮБХ-ны тэргүүн Р.Ням­дорж оролцсон байдаг явдал энэ жил ч үргэлжиллээ. Ийм ха­чин зүй тогтол хэдийнээс бий болс­ныг бодоод үзэхээр бөхчүүд Р.Нямдоржийг огцруулахаар эв саналаа нэгтгэж эхэлсэн 1990-ээд оны сүүлч, 2000-аад оны эхэн үеэс ажиглагдаж эхэлсэн байдаг юм.

Гэхдээ урьдын явдлыг орхиод энэ удаа Р.Нямдорж яагаад будлианд оролцдог, заримдаа гардан зохион байгуулдаг хийгээд энэ жил хэрхэн “Төрийн хутгуур” хийж, Үндэсний баяр наадмын утгыг алдуулан бө­хөд дуртай монголчуудын сэт­гэлийг сэвтээсэн тухай асуудлыг хөн­дөе.

Гишүүн Р.Гончигдорж, Б.Чой­жилсүрэн, Д.Батцогт на­рын хамт­ран санаачилсан Үн­дэс­ний их б­аяр наадмын ту­хай хуульд өөрчлөлт оруу­лах тухай хуулийн төслийг УИХ өнгөрсөн сарын 13-ны өдөр ба­талснаар нэгэн үеийн бөх­чүү­дээсээ амжилтаараа та­сарч чад­сан хоёр сайхан бөх “Мон­гол Ул­сын дархан аварга” цол хүртсэн билээ.

24 жилийн турш дархан аварга цолтны бараа хараагүй, цаашид хэдэн ч жил харахгүй байж мэдэх дээд цолтон үндэсний бөхөд мэндэлсэн явдалд монгол түм­ний магнай тэнийн баяр­ла­сан билээ /Хамгийн сүүлд Б.Бат-Эр­дэнэ аварга 1990 онд “Мон­голын нууц товчоо” их хөлгөн судар бичигдсэний 750 жилийн ойн баяр наадмаар дархан аварга цол хүртсэн/.

Дархан аварга бол үн­дэсний бөхийн хувьд бурхнаас өөрцгүй нэр хүндтэй болж байгаа хэрэг. Ийм цолтон төрөхгүй удах нь ард түмэн болоод бөхчүүдэд аль, алинд нь муу нөлөөтэй. Залуу үеийнхэн бол ойлгох ч үгүй. Сая түрүүлсэн Н.Батсуурь харцага л гэхэд л Б.Бат-Эрдэнэ аваргыг барилдахаа болиод хэдэн жил өнгөрсний дараа улсын наадамд барилдаж эхэл­сэн байх жишээтэй.

Ийм үед “далай аварга” цолыг хасч, дархан аварга цолны болзлыг хангаад байсан хоёр аваргад цол гардуулсан нь чухам “загатнасан газар маажив” гэгч болсон юм.

Гэтэл Улсын наадмын нэгийн да­вааны өмнө хоёр аваргын хоо­ронд маргаан гарсан гэх мэдээ наадамч олны сэтгэлийг тавгүйтүүлэх нь тэр. Гэтэл Р.Нямдорж тэргүүтэн ээлжит удаагаа “хутгуур”-ын ажлаа хийж Г.Өсөхбаяр аваргыг А.Сүх­ба­тын дээр эрэмбэлэн бөх­чүү­дийг ээлжит удаа эвд­рэл­цүүлсэн нь тэр байжээ. Уг нь бол цолны болзлыг түрүүлж хан­гаснаараа А.Сүхбат зүүний магнайд гарах ёс­той.

Бөх гадарладаг хэнд ч энэ бол то­дорхой асуудал. Харин МҮБХ өөрийнхөөрөө зүтгэж, олон сонинд “Мэдэгдэл” гаргасан бай­на. Түүнд дурьдсан үндэс­лэлүүд нь харамсалтай нь ба­римтаар батлагдахгүй байна.

Ту­хайлбал “Г.Өсөхбаяр, А.Сүх­бат нар ижилхэн даян аварга цол­той байх үедээ дархан аварга цолыг зарлигаар авч байгаа учир Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 164 дүгээр тогтоолоор баталсан “Үндэсний их баяр наадмын үн­дэсний бөхийн барилдааны дү­рэм”-ийн 3.6.1-д “Ижил цолтой бөхчүүдээс тухайн цолны болзлоо олон биелүүлснийг, энэхүү нөхцөл ижил байвал доод давааг олон давсныг нь эхэнд нь эрэмбэлнэ” гэсэн заалтыг үндэслэн Г.Өсөх­баярыг эхэнд, А.Сүхбатыг удаад нь эрэмбэлсэн болно” гэжээ.

Хоёр аваргын эрэмбийг тогтоохдоо долдугаар сарын 12-ны өдөр зэрэг цол авсан бөхчүүдийг эрэмбэлдэг журмыг ашигласан гэдгээ тэд ил хэлсэн байна. Гэтэл хоёр аваргын асуудал өөр. Заавал түрүүлж байж авдаг учраас дархан аварга цолыг нэг өдөр хоёр хүн хүртэх арга бай­даггүй юм. Тийм тохиолдол ч гарч байгаагүй.

Түүхийг аваад үзэхэд, ийм бо­ломж ганц л тохиосон байдаг нь 1963 оны наадам. Тэр жил зургаа давсан даян аварга Ш.Батсуурьт дархан авраг цол олгосон бөгөөд даян аварга цолтон уг наадамд түрүүлсэн бол хоёр дархан аварга зэрэгцэн мэндлэх байв. Гэвч тэр үед залуу бөхчүүд ид түрж гарч байсан үе тул шөвгөрсөн бөхчүүдийн дунд арслангаас дээш цолтой бөх байсангүй, улсын заан Жигжидийн Мөнхбат түрүүлсэн байдаг.

Энэ түүхийг яагаад дурьдав гэвэл, тэр үед даян аварга цолтой бөх түрүүлээд дархан аварга цолд хүрчихсэн байсан ч Ш.Батсуурь аварга дээгүүр эрэмбэлэгдэнэ. Яагаад гэвэл зургаагийн даваа есийн даваанаас өмнө болсон гэ­дэг утгаараа. Харин А.Сүхбат, Г.Өсөх­баяр хоёрын тухайд өөр. Хууль гаргасан үндэслэл нь ч өөр.

Хууль санаачилсан гишүү­дийн нэг Р.Гончигдорж “2003 оноос өмнө Далай аварга гэж цол бай­гаагүй… Энэ цолыг хасахаар даян аварга цолтой хоёр маань дархан аварга болж байгаа… ” гэсэн бө­гөөд МҮБХ мэдэгдэлдээ гол ба­римт болгож авч үзээд байгаа “Нэг өдөр зарлигаар цол хүртсэн” гэдэг үндэслэлийг “Тийм биш, авах ёстой цол гэж би хэл­нэ.

Авахгүй байсан цолыг санаач­лаагүй. Далай аварга цол байгаагүй бол энэ хоёр маань аль хэдийнэ дархан аварга цол авчих байсан” хэмээн үгүйсгэжээ. Өөрөөр хэлбэл хоёр бөх нэг наадмаар цол авч, нэг өдөр цол аваагүй, А.Сүхбат 2004 онд, Г.Өсөхбаяр 2009 онд түрүүлээд авах ёстой байсан цолыг нь өгч байгаа хэрэг гэдэг нь энд ойлгогдоно.

Хууль санаачлагчид, Ерөнхийлөгч, ухаантай хүмүүс үүнийг мэдэж байсан учраас А.Сүхбатад дархан аварга цолтны үнэмлэх тэмдгийг эхэлж гардуулсан. Г.Өсөхбаяр авар­га ч үүнийг мэдэж, ойлгож бай­сан байх. Гэтэл МҮБХ ямар логикгүй, бүдүүлгээр дайрч орж ирснээр наадмыг үймүүлсэн. Энэ бол бөхчүүдийг эв эегүй байлгаж, албан тушаалдаа илүү олон жил суух гэсэн Р.Нямдоржийн далд бодлогын илрэл ч байсан байж мэднэ.

Үндэсний бөхийн “бур­хад” болж хувирсан хоёр аварга цол авсныхаа дараа “Бөхийн хөгж­лийн төлөө зүтгэнэ” хэмээн амаа нийлүүлсэн нь түүнд түг­шүүр төрүүлсэн байхыг хэн ч үгүйс­гэхгүй шүү дээ. Үндэсний бө­­хийн аваргууд хуралдаад өөрийг нь “авч хаях” шахсан тэр жилийн хурал Р.Нямдорж тэр­­гүүнд их юм бодогдуулсан болол­той байдаг. Бөхчүүдийг ху­ваадаг гэдэг утгаараа аваргууд бөх­чүүдийн эв нэгдэлд чухал нө­лөө үзүүлдэг юм.

Чухам ийм уч­раас бөхчүүдийг аймгаар нь тал­цуу­­лахын тулд ийм бульхайтай ажил хийсэн байж болох талтай. А.Сүх­бат аварга ухаантай хүн учраас Г.Өсөхбаярыг амалж аван эсэргүүцлээ илэрхийлэхийн зэ­рэг­цээ “Энэ явдалд чи ямар ч бу­руугүй, МҮБХ л бид хоёрыг эвдрэлцүүлэх гээд байгаа шүү” гэдгийг илэрхийлэхийн тулд ба­рилдалгүй бууж өгсөн болов уу.

Энд бас нэг зүйл хэлэхэд, А.Сүх­бат аваргын хоёр удаа ес, нэг удаа 10 давсан амжилтыг Г.Өсөх­баяр аваргын 4 удаа ес давж тү­рүүл­сэн амжилтаас ч дээгүүр тавьж бо­лохуйц МҮБХ өмнө нь гар­гаж байсан. Өнгөрсөн жилийн наад­мын дараа МҮБХ бөхчүүдийн чан­сааг гаргахдаа нэг удаа 10 давж тү­рүүлсэн С.Мөнхбат аваргыг хоёр удаа 9 давсан С.Эрхэмбаярын дээр эрэмбэлсэн.

Уг нь төрийн наад­мын үзүүр гэдэг хэр баргийн аавын хүүгийн давах даваа биш. Хэрвээ С.Мөнхбат аваргын нэг удаа 10 давсан амжилтыг хоёр удаа 9 давснаас дээгүүрт тавьж болж байгаа бол А.Сүхбат авар­га Г.Өсөхбаяр аваргын дээр эрэмб­лэгдэж ч болно. Гэхдээ энэ бол мэдээж А.Сүхбатын талд орох гээд ядаад байгаа хэрэг биш, МҮБХ зарчимтай байгаасай гэсэндээ бичиж байгаа юм. Монгол бөхийн дэвжээ чин шударга өр­сөл­дөөний талбар байх ёстой.

Ер нь цаашдаа бөхчүүдийн тоо нэ­мэгдэнэ, Улсын наадам 1024 бөх рүү орох л болно гэдгийг одооноос бодох цаг болж. Эцэст нь, ирээдүйд гарах нэг эрсдлийг ч гэсэн урьдчилан харж, хааж чадвал сэтгүүлч хүн үзэг цаас нийлүүлсний хэрэг бүтдэг гэдэгч­лэн нэг санал дэвшүүлээд энэ бичлэгээ өндөрлөе.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн “7.2-т Улсын баяр наа­дамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын арслангаас бага цолтой бөх 9 давсан бол үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд улсын арслан цол олгож, улмаар 10 давж түрүүлбэл улсын аварга цол олгоно” хэмээн заасан байдаг.

Энд нэг дутагдал байгаа нь 10-ын даваа нэг цол ахих үндэслэл мөн үү гэдэг асуудал. Хэрвээ мөн бол “Арслан цолтой бөх ес давбал 10-ын давааны өмнө аварга цолыг олгож, улмаар 10 давж түрүүлбэл даян аварга цол олгоно”, “Аварга цолтой бөх ес давбал 10-ын давааны өмнө даян аварга цолыг олгож, улмаар 10 давж түрүүлбэл дархан аварга цол олгоно” гэж зааж өгөх ёстой.

Гэхдээ энэ бол А.Сүхбат хуульд заагаагүй үндэслэлээр даян аварга болсон гэх гэж байгаа юм биш, хуульд энэ заалтыг заавал бичиж оруулах ёстой гэж байгаа юм. 1024 бөх барилдсан наадамд тү­рүүлсэн арслангаас доош цол­той бөх хожиж, аварга, даян авар­га цолтойн түрүүлбэл хохирох бай­дал цаашид үргэлжлэх ёсгүй.
Х.Батсайхан

Эх сурвалж: www.mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих