Дагавар охиноо хөнөөсөн эцэгт 16 жилийн ял оногдууллаа
Дагавар охиноо санаатайгаар хөнөөсөн гэх Н.Аюушт шүүхээс чанга дэглэмтэй хорих ангид 16 жилийн хорих ял оногдууллаа.
Тодруулбал тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сарын 05-ны өдөр 10:00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын V багийн нутаг “Зогсоо” гэх газарт орших өөрийн гэртээ дагавар охин болох 1 нас 10 сартай Д.Энхцэцэгийг “өмдөө өмссөнгүй” гэдгээр шалтаглан амь насыг нь хөнөөсөн юм.
Тиймээс түүнийг танхайн сэдэлтээр, насанд хүрээгүй хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15 дахь хэсэгт зааснаар 16 жилийн хорих ял шийтгэж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Д.Аюушт оногдуулсан 16 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Эх сурвалж:
URL: