Дагавар охиноо хөнөөсөн эцэгт 16 жилийн ял оногдууллаа

527-1384135782405a89daccf645efbigДагавар охиноо санаа­тай­гаар хөнөөсөн гэх Н.Аюушт шүүхээс чанга дэглэмтэй хо­рих ангид 16 жилийн хорих ял оногдууллаа.

Тодруулбал тэрбээр өн­гөрсөн нэгдүгээр сарын 05-ны өдөр 10:00 цагийн орчимд Баянхонгор айм­гийн Эрдэнэцогт сумын V багийн нутаг “Зогсоо” гэх газарт орших өөрийн гэртээ дагавар охин болох 1 нас 10 сартай Д.Энхцэцэгийг “өмдөө өмссөнгүй” гэдгээр шалтаглан амь на­сыг нь хө­нөөсөн юм.

Тиймээс түүнийг тан­хайн сэдэлтээр, насанд хү­рээгүй хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байд­лыг мэдсээр байж санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15 дахь хэсэгт зааснаар 16 жилийн хорих ял шийтгэж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Д.Аюушт оногдуулсан 16 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих