“Хадгаламж кореа” компани иргэдийг залилжээ
Б.ЗАЯА
ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс “Хадгаламж кореа” компанийг шалгаж эхэлжээ. Тус компани 2005-2006 онд БНСУ-ын Сөүл хотын “Монгол таун”-д ажиллаж байхдаа хадгаламж нээнэ, мөнгөн гуйвуулга хийнэ гэх нэрийдлээр монгол иргэдийг залилж их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэнэ. Тиймээс “Хадгаламж кореа” компанид мөнгө өгсөн иргэд цагдаагийн байгууллагад хандах боломжтой юм байна.
Зууны мэдээ
URL: