“Хадгаламж кореа” компани иргэдийг залилжээ

Б.ЗАЯА

ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс “Хадгаламж кореа” компанийг шалгаж эхэлжээ. Тус компани 2005-2006 онд БНСУ-ын Сөүл хотын “Монгол таун”-д ажиллаж байхдаа хадгаламж нээнэ, мөнгөн гуйвуулга хийнэ гэх нэрийдлээр монгол иргэдийг залилж их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэнэ. Тиймээс “Хадгаламж кореа” компанид мөнгө өгсөн иргэд цагдаагийн бай­гууллагад хандах боломжтой юм байна.

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих