МАКС “мөнгө угаасан” хэргээр шалгагдаад эхэлжээ

 

Сүүлийн үед авилга хээл хахуулийн томоохон хэргүүд ар араасаа сөхөгдөн олон нийтийн анхаарлыг татах болсоноор Төр түмний өдий төдий өмч хөрөнгийг хэрхэн шамшигдуулж, идэж уудгийг бид ч гадарлахтайгаа болов.

 

Тэгвэл өнгөрөгч өвөл өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр эрдэнэт хүний алтан аминд хүрээд байсан “Макс” ком­пани энэ удаад ихээхэн хэм­жээний мөнгө угаа­сан хэрэгт холбогдсон талаарх ноцтой баримтууд дэлгэгдэн, хууль хяналтын байгууллагаар шалгагдаад эхэлжээ.

 

Тодруулбал “Макс”-ын босс Д.Ганбаатарын ах Д.Цэрэнжигмэд Тээвэр хөгжлийн банкны ТУЗ-ын дарга гэх хуурамч нэрээр алдаршиж буй Д.Энхтайванд  өнгөрсөн оны дөрөв­дүгээр сарын 29-ний өдөр бэлэглэлийн гэрээ гэгчийг үйлдэн 8 тэр­­бум төгрөг бэлэглэжээ.

 

Ингэхдээ Д.Цэрэнжигмэд дээрх 8 тэрбум төгрөгийг МАКС компанийн ногдол ашгаас бэлэглэж байгаагаа гэрээндээ тусгасан байна. Харин МАКС компани өнгөрөгч 2012 онд ердөө 30 орчим сая төгрөгийн ашигтай ажилласан ба нийт 31 тэрбум төгрөгний хөрөн­гөтэй тус компанийн тухайд “8 тэрбум” гэдэг байж боломгүй их мөнгө гэдэг нь нэгэнт тодорхой.

 

Мөн Д.Энхтайван нь өн­­­гөр­сөн оны наймдугаар сарын 8-ны өдөр “Тээвэр хөгж­лийн банк” дахь ху­виа нэмэгдүүлэхээр Монголбанкинд хүсэлт гар­гахдаа “Макс”-аас бэл­­гэнд авсан 8 тэрбум төгрөгийг “өөрийн хуу­лиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаанаас олсон цэвэр ашгаас бүрдэж бай­­­­гаа” гэж хэнэг ч үгүй худал мэдүүлсэн байх бөгөөд тэд дээрх 8 тэрбум төгрөгөө гурав хоногийн турш Монголбанкны дансандаа байршуулж байгаад МАКС-ын охин компаниудын дансаар дамжуулан 2-3 хуваан зээл нэрээр халхавчлан буцаан авчээ.

 

Тиймээс ч Д.Энхтайван, Д.Цэрэнжигмэд нарын нударгандаа зөрүүлсэн 8 тэрбумын төгрөг  болоод “Макс” компанитай холбоотой бусад сан­хүүгийн олон ч “но-той” асуудлын нотлох баримт ар араасаа хөвөрч байгаа ба хууль хяналтынхан эдгээр хэргийн халуун мөрөөр ороод буй аж.

 

Б.Баттулга
undesten.mn

URL:

Сэтгэгдэл бичих