Оросын тэрбумтан С.Громовын “Монгол даатгал” компани нөөц хөрөнгөгүй болсон уу

mongoldaatgal

Оросын тэрбумтан гэж нэрлэгддэг Сергей Гро­мо­вын мэдэлд 100 хувь бай­даг “Монгол даатгал” ком­­панийг зарах гэж байгаа ту­хай мэдээлэл өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлээр яригдаж байгаад нам гүм болж байсан. Тэгвэл одоо энэ тухай мэдээлэл дахин цацагдаж эхлээд байна.

Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар тус компани “Эрдэнэт” үйлдвэрийн үнэ­тэй тоног төхөөрөмжийг даатгаж авахдаа гадаадын томоохон даатгагч ком­па­нитай “давхар” даатгалын гэрээ хийх ёстой байсан аж. Гэтэл тэд гэрээнд заагдсан “Давхар” даатгалын үүргээ биелүүлээгүйн ул­маас томоохон эрсдэлд ор­жээ. Иймээс С.Громов ком­пани зарах дээрээ ту­лаад байгаа аж. Учир нь “Эрдэнэт” үйлдвэрийн то­ног төхөөрөмжид эвдрэл гарч, нөхөн төлбөр авахаар “Монгол Даатгал” компанид хандсан ч даатгалыг нь төлөхгүй луу унжиж байгаа аж.

Хэдийгээр тус компани “Эрдэнэт” үйлдвэрийн тоног төхөөрөмжийг “давхар” даат­галд хамруулаагүйн ул­­маас эрсдэлд орсон гэж ярьж бай­гаа боловч нөгөө талаараа компанийн нөөц хөрөнгийн хувьд асуудал үүссэн байж болзошгүй гэх хардлага буйг учир мэдэх хүмүүс өгүүлж байна.

Учир нь тус компани зөвхөн өнгөрсөн онд гэхэд л 90 мянган жолоочийг “Жолоочийн хариуцлагын даатгалд” хамруулж 3.2 тэр­бум төгрөг хуримт­луулсан. Мөн санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан мэдээгээр даатгалын зах зээлд 17 компани үйл ажиллагаа явуул­­даг аж.

Тэдгээр даат­галын ком­паниудыг хөрөнгийн хэм­­­жээгээр нь жагсаахад “Мон­гол даатгал” 24 орчим тэр­бум төгрөгийн хө­рөн­гөөр даат­галын зах зээлд монополь гэдгээ ха­руулсан байна. Нөхцөл бай­дал ийм байхад Оросын тэрбумтан С.Громов хэдэн тэрбумаар тоологдох хөрөн­гөтэй даатгалын ком­паниа зарахаар болсон нь эдийн засгийн хүрээнийхний со­нирхлыг татаад байгаа юм.

Өөрөөр хэлбэл тус компани Монголын нийт даатгалын системийн 20 хувийг дангаараа эзэмшдэг гэсэн үг. Ингээд бид гарч буй мэдээллийг нягтлахаар тус даатгалын компанийн удирдлагуудтай уулзахыг хүссэн боловч хариулт өгөх хүн олдохгүй байсан.

Харин эх сурвалжууд даат­­галын компаниудад зо­хицуулалт хийх үүрэгтэй Сан­­хүүгийн зохицуулах хо­роо энэ асуудлыг су­далж, олон мянган ард иргэ­­­дийн­хээ өмч хөрөнгийн даатгалд санаа тавьж уг асуудлыг сайн шалгах хэрэгтэй гэж хэлж байсан. Хэдийгээр “Монгол даатгал” С.Громо­вын 100 хувийн өмч гэлээ ч олон мянган монголчууд итгэл үзүүлэн тус компанид хөрөнгөө даатгуулсанд хэр­гийн гол учир оршиж байгаа юм. Ер нь С.Громовтой хол­боотой таагүй мэдээллүүд өмнө маш их гарч байсан.

Тухайлбал түүний мөнгө олох хамгийн хялбар салбар нь даатгалын компани бай­даг гэсэн. Учир нь 2007 онд Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн харьяа “Ган зам даатгал” компанийг С.Громов “Монгол даатгал” компанидаа хууль бусаар авсан байсныг нь шүүхээр шийдвэрлүүлэн буцаан авч байсан юм. Өөрөөр хэл­бэл уг асуудалд хоёр та­лаас томилогдсон ажлын хэс­гийн дүгнэлт гарч “Ган зам даатгал”-ыг хууль бусаар шилжүүлсэн болохыг тогтоож, эргүүлэн төмөр замын мэдэлд буцааж авч байсан билээ. Мөн тэрбээр “АПУ” ХК-д 19.8 хувийн хувьцаа эзэмшигч байсан үү­нийгээ Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад зарж байсан.

Түүнчлэн 2006 онд “Хад­галамж” банкийг хувьчла­лаар авч дараа нь “Жаст”-ын С.Батхүүд зарж байсныг хүн бүр мэднэ. Мөн тэрбээр “Чингис хаан” банкны захирлын албыг ха­шиж байхдаа манай ул­сын төмрийн бизнесийг ат­гаж байсан сүйхээтэй нэгэн. Ямартай ч Монголын даат­галын салбарт 80 жилийн түүхтэй “Монгол даатгал” компанийг Оросын тэрбумтан С.Громов монгол хүнд зарах уу, аль эсвэл гадаадын мөн­гөтэй эрхэмд зарах уу гэдгийг харах л үлдлээ.

http://www.yanaa.mn/news/?p=113718


URL:

Сэтгэгдэл бичих