Гэртээ ганцаараа байсан охиныг залилжээ
Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд есөн настай охиныг гэртээ ганцаараа байхад нь үл таних эмэгтэй “Орон сууцны контороос явж байна” хэмээн худал хэлэн гэрт нь орж хулгай хийжээ. Тэрээр монетон ээмэг, бөгж, зүүлтийг нь хулгайлсан байна. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн I хэлтсийнхэн шалгаж байгаа аж.
Тиймээс иргэд бага насны хүүхдээ хараа хяналтгүй, гэртээ ганцааранг нь орхихгүй байх, танихгүй хүнд хаалгаа тайлж өгөхгүй байхыг хүүхдэдээ сануулахыг НЦГ-аас анхаарууллаа.
URL: