Гэртээ ганцаараа байсан охиныг залилжээ

0Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд есөн  настай охиныг гэртээ ганцаараа байхад нь үл таних эмэгтэй “Орон сууцны контороос явж байна” хэмээн худал хэлэн гэрт нь орж хулгай хийжээ. Тэрээр монетон ээмэг, бөгж, зүүлтийг нь  хулгайлсан байна. Хэргийг  Баянгол дүүргийн цагдаагийн I хэлтсийнхэн шалгаж байгаа аж.

Тиймээс иргэд бага насны хүүхдээ хараа хяналтгүй, гэртээ ганцааранг нь орхихгүй байх, танихгүй хүнд хаалгаа тайлж өгөхгүй байхыг хүүхдэдээ сануулахыг НЦГ-аас анхаарууллаа.


URL:

Сэтгэгдэл бичих