Монголын хуульчид хятадуудтай “хуйвалджээ”

2gki91j0ajuva5vvgkul3qnks4БНХАУ-аас хууль бусаар хятад мотоцикль оруулж ирдэг байсан тус улсын ир­гэн фото сэтгүүлч Вэй Хун Ванг есөн тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэр­гээр шалгагдаж байгаа та­­лаар манай сонин 2012, 2013 онд тодорхой мэдээл­лүү­дийг олон нийтэд дэл­­гэж байсан билээ.

Бүтэн хоёр жил гаруй шалгагдсан эл хэрэг өнгөр­сөн баасан гарагт Баян­зүрх дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд эцэслэн шийдэгдэж нэр бү­хий гур­ван этгээд ял сонссон юм.

Тодруулбал шүү­хээс БНХАУ-ын иргэн, “Хун Лиан” ХХК-ийг үүс­гэн бай­гуу­лагч Вэй Хун Вангд 6.6, Хан Ру Пид 5.4 жил чанга дэглэмтэй хорих ан­гид, мөн Монгол Улсын ир­­гэн татварын байцаагч Д.Нанжидсүрэнд жирийн дэг­­лэмтэй хорих ангид 1.6 жи­­лийн ял эд­лүү­лэхээр тус тус оногдуулжээ.

Мөн тэд­нийг улсад их хэм­жээний хохирол учруулж татвараас санаатайгаар зайлс­­­хийсэн гэж үзэн 485 сая 743 мянган төг­­рөгийг тө­­лүү­лэх шийдвэр гаргасан бол Вэй Хун Ван­гийн дансанд бай­сан бүх мөн­гийг улсын ор­лого бол­гох шийд­вэр гар­гасан юм.

Ялтан этгээд болох Вэй Хун Ванг нь 2006 онд «Хун Лиан» ХХК-ийг байгуулж, хятад мотоцикл оруулж ирж борлуулах явцдаа тат­варын байцаагч нартай үгсэн тохирч байсныг ЭЦГ-ынхан илрүүлж хэргийг нь УМБГ- руу шилжүүлж байсан юм.

Хятад иргэнд татвараас зайлс­хийхэд нь тусалж бай­сан Баянзүрх дүүргийн Тат­варын хэлтсийн улсын байцаагч Д.Нанжидсүрэнд “Татварын давхар хяналт”-ын шалгалт явуулснаар энэ­хүү хэрэг илэрч байсан.
Өөрөөр хэлбэл Д.Нанжид­сүрэн 2007, 2008, 2009 онд тус компанийн тайлан, татвар төлөлтөд шалгалт хийж байжээ. Энэ онуудад нийт 13 сая төгрөгийн зөрчил илрүүлж, 1.9 сая төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тог­тоож байсан байна.

Ин­гээд дээрх он жи­лүүдээс хойш буюу 2010 оноос хойш «Хун Лиан» ХХК-ийн тайлан тооцоог хийж хувьдаа их хэмжээний мөнгө завшиж байсан нь мөр­дөн байцаалтын явцад тогтоогд­сон байдаг.
Түүнчлэн тухайн үед Д.Нанжидсүрэн «Хун Лиан» ХХК-ийг татвараас бултуу­лахын тулд хоёр сая гаруй төгрөг авсан нь баримтаар тогтоогдсон юм.

Ямартай ч шүүхээс Д.Нан­жид­сүрэнд холбогдох хэргийг хянан хэлэлцээд 1.6 жилийн ял ногдуулсанд хятад иргэн их л уурсаж “МУ-ын нутаг дэвс­гэрт болсон эл шүүх хурал хууль бус боллоо.
Учир нь тэд өөрийн улсын иргэндээ маш бага ял оноогоод зогсохгүй жирийн дэглэмтэй шоронд хорих болсон нь шударга бус гэж” өмгөөлөгчдөө хандсан байна.

Тиймээс өнөөдөр чанга дэглэмтэй хорих ангид 6.6 жилийн ял сонсоод буй Вэй Хун Ванг дараагийн шатны шүүхэд давж заал­дана гэдгээ мэдэгдэж энэ хэрэгт холбоотой олон мон­голчуудын хууль бус үйлдлийг дэлгэх болно гэж сүрдүүлж байгаа талаар эх сурвалж мэдээлсэн.

Учир нь тэрбээр татвараас зайлс­хийсэн хэргээ дарахын тулд хуулийнханд багагүй мөнгө өгч аргалуулж байсан аж.
Тиймдээ ч энэ хэрэг илрэхгүй явсаар найман тэрбум 900 сая төгрөг болсон байна. Гэтэл одоо асуудал эсрэгээрээ шийдэгдсэнд мөн­гө өгч байсан бүх хуулийн хүмүүсээ илчлэхээр болсон аж.

Баттай эх сурвал­жууд ч хятад захирлыгаа эл татварын хэргийг нуун да­раг­­дуулахын тулд хуу­лийн­­­ханд мөнгө өгсөн байх магадлалтай гэж байв. Тодруулбал тухайн үед Эрүү­гийн цагдаагийн газ­раас компанийнх нь эд хөрөн­гийг битүүмжилсэн байхад захирал Вэй Хун Ванг, Хан Ру Пи нар хужаа мотоцикль болон бусад бараа таваараа зарж борлуулж байсан байна.

Тэдний энэ үйлдлийг Эрүүгийн цаг­даагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх тасгийхан газар дээр нь зогсоож баримтжуулж авч байжээ.

Тиймээс тус компанийн ажилчид эзнийгээ Монго­лын хуульчидтай холбоо сүл­бээтэй болох нь үнэний магадлалтай гэж хэлж бай­сан юм. Эл болсон явд­лыг сөхөхөд хэрэг эхлэх үед түүнийг Эрүү­гийн цагдаагийн газар болон УМБГ-аас саатуулах санал­тайгаар шүүгчид хүргүүлж байсан.

Гэтэл улсад найман тэрбум 900 сая төгрөгийн хохирол уч­руулж санаа­тай­гаар зайлс­хийсэн этгээ­дийг шүүг­чийн захирамжаар бат­лан даалтад гаргаж байсан нь тухайн үед хуулийнхныг сэртхийлгэж эгдүүцлийг хүргэж байсан юм.

Мэдээж татвартай хол­боотой хэргийг илрүүлэх гэж “Бид хэрэндээ л их зүтгэж ажилласан.
Гэтэл шүүгчийн захирам­жаар түүнийг батлан даалтад гаргасан нь их л сонин байна” гэж мөрдөн байцаагч нар ч хэлж байсан.

Энэ бүхний эцэст Вэй Хун Вангийн учруулсан гэм хор нь Монгол Улсын төсөвт төвлөрөх ёстой бай­сан их хэмжээний мөнгө гэдгийг хуулийнхан өөрсдөө маш сайн мэдэж байгаа. Ганцаараа яллагдсан мэт аашилж байгаа тэрбээр дотор хүний зан гаргаж тун удахгүй манай улсын нэртэй хэдэн хуульчдыг ав­лига авсан гэж зарлах нь ойлгомжтой боллоо.

Түүний давж заалдах шатны шүүх хурал хэрхэн болохыг олон нийт хүлээж байна.
Р.Саруул

Eagle.mn

URL:

Сэтгэгдэл бичих