“Д.Сүхбаатар: Үгүй ээ, цаад эзэн нь …”

-18032014-1395108475-383591169-99e9nombХууль шүүхийн салбарт ши­нэч­лэл хийгдсэнээр илрэх бо­ломж­гүй байсан, боломжтой бай­­сан ч нууцлагдаж байсан олон хэргүүд ил болсон.

Дуу­лиан тарь­сан хар тамхи, мөнгө завш­сан, угаасан хэргээс эх­лээд, ах дүү танил талаараа ар­га­луулаад өнгөрч бай­сан гэмт хэ­рэгтнүүд ялаа эдэлж, хууль шүүх хүчгүйд ч бас хүчтэйд нь үйлчилдэг гэдгийг харуулж эхэл­сэн нь сайшаалтай.

Гэсэн ч энэ бүх дуулиант хэргүүдийн цаана “жинхэнэ эзэн” гэх нэг нууц ноёнтон яаж ийгээд л мултраад үлдчихээд байгаа юм.

Манай хууль шүүхийнхэн мэддэг ч юм уу, эсвэл мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрдөг юм уу, бүү мэд. “Өглөө” ки­нонд гардагчлан “Сэлэм Тог­ми­дыг алчихаж, хөнөөсөн хү­мүүсийг нь барьчихлаа” хэ­мээхэд Д.Сүхбаатар жанжин “Үгүй ээ, цаад эзнийг нь ол…” гэдэг дээ.

Түүн лугаа адил дуу­лиан шуугиан тарьсан хэрэг бол­гоны цаадах эзэн нь ял үүрэхгүй мултарч, наагуур нь бай­сан нөхдүүд хоёр гурван жи­лийн тэнсэн харгалзах ял, эс бөгөөс 6-7 жил хоригдох ял аваад тэгсхийгээд гардаг бичигдээгүй хууль хэрэгжээд  багагүй хугацаа өнгөрчээ.

Цаад эздийн жишээг олон асуу­дал дээр хөндөж болно. Хам­гийн наад захын жишээ гэ­вэл барилгын салбар бай­на. Найз нөхөдтэйгээ зугаалж яв­сан, ажлаа хийгээд гэр бүлээ тэ­жээгээд явсан залуусыг хө­нөөчихсөн атлаа цаана нь байгаа захиалагч эзэд нь бус наа­гуур байгаа жижиг гүйцэт­гэгч компанийн инженер, тех­никийн ажилчид ял аваад өн­гөр­сөн жишээг бид мэднэ. Хам­гийн сүүлд дуулиан тарьсан цөөхөн хэргээр жишээ авъя.

Жишээ 1: Долдугаар сарын 1-ны цаад эзэд хэлсэн амандаа хүрэв

-Цаад эзэд нь байтугай ял авсан нөхдүүд нь ээлж дараа­лан суллагдсаар энэ хэрэг замх­рах тийшээ хандаж бай­гаа. Тухайн үед тушаал гүйцэт­гэ­сэн цагдаагийн дөрвөн хуран­дааг сонгуулийн үеэр шоу бол­гож золиосолсон бөгөөд тус бүрд нь 5-6 жилийн ял тө­лөв­лөсөн ч өнөө маргаашгүй сайн хүмүүжигч байсан гэх шалт­гаанаар ялаа дуусган сул­лагдахаар болсон билээ.

Ту­хайн үед цагдаагийн дар­га нар мэдүүлэг өгөхдөө бид­нийг гүтгэж байна. Хэргийн жин­хэнэ эзэд буруугүй үлдэх нь гэх мэдүүлэг өгч байсан нь сонины хуудаснаа үлджээ. Гэсэн ч тэд дахиж дуугаралгүй амаа хам­хиж өгсөн ялыг үүрсэн нь цаад эздийнх нь явуулга байсан гэж хардах нь бий.

Ял өгсөн ч төд удалгүй гаргаж авч чадна гэдгээ цаад эзэд нь амласан учраас тэд нэгхэн жилийг торны цаана өнгөрүүлж удахгүй наранд гарах нь ээ.

Жишээ 2: Хууль бус лицензийг агентлагийн дарга худалдаж чадах уу

-АМГ-ын дарга асан Д.Бат­хуягт холбогдох хэргийг шал­гаж эхлэхэд мөн л энэ бүх буд­лианыг хутгасан гэх нууц ноёнтнуудыг хайж эхэлж бай­сан.

Д.Батхуяг ч мэдүүлэг өгөх­дөө “Би хийгээгүй хэргийнхээ тө­лөө ял үүрэх гэж байна. Энэ бүх­ний цаана өөр хүн байгаа” хэмээн мэдүүлж байсан түүхтэй. Гэтэл мөн л ялаа үүрсэн нь 100 гаруй хуурамч лицензийн хэрэг хоёрхон хүний гараар хийгдээгүй гэдгийг нотолсон би­лээ.

Д.Батхуяг зөвхөн нэг агент­лагийн дарга төдий албан ту­шаалтай байсан. Тэгэхээр 100 гаруй лицензийг зарахад тус­ласан нөлөө бүхий эрхмүүд тө­рийн сэнтийд заларч байсан гэдэг нь тодорхой.

Энэ хэргийн дуулиан одоо ч намжаагүй бөгөөд Д.Батхуягийг хэргээ задлахын тулд хэвлэлээр зо­риуд мэдээлэл цацуулж байна хэмээн цагдаагийнхан хардаж байгаа юм билээ.

Д.Батхуяг магадгүй дээрх цагдаагийн дар­га нар шиг ганц хоёр жил суу­гаад гаргачих амлалт авсан ч өнөөх нь мартаж орхисон уч­раас хэргээ задлаж, жинхэнэ эздээ зарлах гэж байгаа ч юм бил үү хэн мэдлээ. Жинхэнэ эзэн нь нүүрээ буруулж, ялаас мулталж чадаагүй учраас хэр­гээ задлаж, энэ бүхнийг үнэн зө­вөөр нь шүүлгэх хүсэлтэй ч байж магадгүй юм.

Жишээ 3: МИАТ-ийн нууц эзэд сэлгүүцсээр…

-Дуулиантай, их хэмжээний мөнгө угаасан хэрэг бол МИАТ-ийн экс удирдлагуудын хэ­рэг. Мөн л төрийн гар хөл оролц­сон гэж яригдаж байсан ч дансандаа хэдэн төгрөг байр­­шуулсан хэдхэн хүн ял сон­соод өнгөрсөн.

Тухайн үед мөн л хэрэгт байцаагдаж бай­сан Ч.Хоролсүрэн нар “Энэ хэргийн цаана маш олон улстөрч байгаа. Миний эхнэ­рийг суллаад явуулчихвал зар­лахад бэлэн” хэмээж байсан нь хэв­лэлийн хуудаснаа шарлан үлд­жээ.

Гэсэн ч дээрх хоёр хэр­гийн адил амаа хамхин ялаа үүрээд явсан. Мөн л тэдгээр нууц ноёнтнуудын дарамтаас болж амаа хамхисан тэднийг яагаад ингэж хэлэх болсон, тө­рийн оролцоо үнэхээр байсан уу гэдгийг нь ялгаж салгалгүй ял оноогоод өнгөрсөн нь эмгэ­нэлтэй.

Жишээ 4: Сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн нууц ноёнтон

-Сүүлийн үед гарч байгаа хэр­гүүдээс хамгийн их анхаарал та­таж байгаа хэрэг бол хар там­хи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн замбараагүй хэ­рэг­лээний асуудал. Нэгэн цагт тээвэрлэгч байсан манай улс хэрэглэгч болж, хар там­хи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлд­мэ­лийг залуус байрны орц хон­гилд, машиндаа хүртэл татан мансуурч байгааг талаархи мэдээлэл хэвлэлийн хуудаснаас са­лахгүй байна.

Долоо хоног бол­гон л Улсын мөрдөн байцаах газраас “ice” буюу “мөс” хэ­рэглэж байсан тэдэн хүнийг ба­ривчиллаа. Их хэмжээний хар тамхи илрүүллээ гэх мэ­дээлэл өгч байгаа.

Энэ хэрэгт бүр гааль хяналтын байцаагчид, тэдний хүүхдүүд нэр холбогдож, сэтгэцэд нө­лөөлөх бэлдмэлээр хилээр ямар ч хяналтгүй нэвтэрч бай­гаа асуудлыг анхаарах цаг болс­ныг сануулдаг ч хэн нэгэн ха­риуцлага хүлээхгүй өдийг хүр­лээ. Буяныг гаргахгүй, буз­рыг оруулахгүй гэх уриатай хил гаа­лиар хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл чөлөөтэй нэвтэрч байгаад хэн буруутай вэ.

Хар тамхины сүлжээ, мафи ажиллаж байна гэдэг ч техник технологи өндөр хөгжсөн энэ цаг үед чөлөөтэй хил гаалиар нэвт­рэх ямар ч боломж хараг­дахгүй байна. Тэгэхээр энэ бүх­нийг хилээр нэвтрүүлж чадаж байгаа тэр нууц ноёнтон хэн бэ.

Худалдаж аваад татаж байгаа хэсэг нь хариуцлага хүлээж хоригдох бус хилээр оруулж ирээд зарж борлуулаад байгаа тэр нууц ноёнтныг олох цаг нь болжээ. Магадгүй төрийн өндөр албан тушаалтан, эс бөгөөс Монголын хил гаалийг тэр чигээр нь атгачихсан хүн л хэрэглэгч болтол нь энэ улсыг хар тамхинд донтуулж байгаа хэрэг бус уу.

Жишээ 5: Барилгын салбарын маапаан

-Эрүүгийн рецедив гэмт хэ­рэгт­нүүд энэ салбарт хэдийнэ байр сууриа эзэлж эхэлсэн су­рагтай. Тухайлбал, аль нэг яам­ныханд дарамт учруулах, эс бөгөөс хөрөнгө мөнгөөр зо­дож байгаад тендер авдаг аж. Ний­тийн эзэмшлийн талбайгаас хумсалж, тэр нь задрахдаа хүрвэл өмнөх луйвруудыг нь илчилнэ.

Өгсөн авсандаа байя. Чиний нам уначихсан байхад дуу­гүй байгаарай гэхчилэн да­рамт учруулдаг ч гэх юм би­лээ. Гэхдээ тэд бол наана нь бай­гаа тушаал биелүүлэгчид. Ха­рин цаана нь тушаал өгч суу­гаа нөхдүүд ил гарч ирэхгүй байгаа нь харамсалтай.

Авсан тендерийнхээ ажлыг гүйцэтгэж чадахгүй дутуу орхиж 21 аймаг, 300 гаруй сумаар дүүрэн дутуу сэглэсэн барилга барьж орхино, тэд. Түүнчлэн дээр хэлсэнчлэн аюулгүй ажиллагааг хангаж чадаагүй хүний аминд хүрсэн ч гүйцэтгэгч гэх жижигхэн компанийн албан тушаалтныг ялд түлхээд цаана нь мултарч бай­гаа жишээ хангалттай олон.

УИХ-ын чуулганаар 2014 оны төс­вийн тодотголыг хэлэлцэх гэж байгаа энэ үед чанаргүй, он удаан жил барьсан, төсөвт өртөг нь жил бүр нэмэгддэг маш олон обьектуудын асуу­дал хөндөгдөх нь.

Татвар тө­лөгч­дийн мөнгийг салхинд хийс­гэсэн эдгээр барилгын ком­паниудаас төр хохирлоо ба­рагдуулж авна гэж байгаа ч тэднийг ингэж дураараа дур­гих эрхийг олгосон хүнийг олж чадахгүй нь бололтой. Нэг аймагт дөрвөн сургуулийн тен­дер авч будлиан хутгах эрхийг жижигхэн барилгын компанид хэн өгсөн бэ.

Аймаг дамжин тендер хувааж, хийж чадахгүй болохоор хаяад явчихдаг дар­хан эрхтэй компанийн цаана хэн байгаа бол. Нэг аймгийн За­саг дарга өөрийнхөө нэр дээр гурван компани байгуулж, гур­вууланг нь тендерт ялуулж байхад дээгүүр сууж байсан нөхдүүд юу харж суусан хэрэг вэ. Тэгэхээр энд бас л нууц ноёнтнуудын оролцсон луйвар хийгдсэн гэдэг нь харагдаад байгаа биз.

…Энэ мэт маш олон сал­ба­рын нууц ноёнтон, цаад эз­дийн луйврыг нэрлэж боло­хоор бай­на. Манай хууль хянал­тын­хан муу ажиллаж байна гэж хэлэх гэсэнгүй. Гэхдээ жинхэнэ ухаж төнхөж, муу муухайг нь яриулж, хууль шүүхээ улс тө­рөөс ангид болгож чадахгүй бол Сэлэм Тогмидын жишээ сал­бар болгонд гарсаар байх нь ээ.

Цаад эздийг нь олж ча­дах­гүй, наагуур байгаа жи­жиг жараахай хөөцөлдөж суу­­мааргүй байна. Сэжиглэж бай­­гаа нэгний амнаас унасан үг бол­гоныг шүүрч, жинхэнэ мөр­­дөгч, тагнуул байж хүчний бай­гуул­лага шиг байх цаг болсон бус уу.

Б.Өнөртогтох

/Монголын мэдээ/


URL:

Сэтгэгдэл бичих