Интернэтээр тагнуул хийхгүй байхыг Цукерберг Обамагаас хүсэв
Фейсбүүк нийгмийн сүлжээг үндэслэгч Марк Цукерберг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай утсаар ярьж, тус улсын засгийн газраас хэрэгжүүлж буй интернэт тандалтын хөтөлбөрт сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлж, интернэтээр тагнуул хийхгүй байхыг хүсжээ.
Энэ талаар тэрбээр АНУ-ын Засгийн газар интернэтийн ирээдүйд заналхийлэх биш түүний төлөө тэмцэх хэрэгтэй гэж өөрийн фейсбүүк хуудаснаа бичсэн байна.
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг хэрэглэгчдийн талаарх мэдээллийг авахын тулд фейсбүүкт хуурамч хуудас нээсэн гэх Эдвард Сноудений мэдэгдлийн дараа Цукерберг Обаматай ярьсан юм.
Харин Сноудений мэдэгдлийг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлаас няцаасан.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч өнгөрсөн лхагва гарагийн орой ерөнхийлөгч Барак Обама, Марк Цукерберг хоёрын хооронд АНУ-ын тагнуулын үйл ажиллагааг хөндсөн яриа болсныг баталжээ.
Х.Көгершин | GoGo.mn
URL: