Интернэтээр тагнуул хийхгүй байхыг Цукерберг Обамагаас хүсэв

обамаФейсбүүк нийгмийн сүлжээг үндэслэгч Марк Цукерберг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай утсаар ярьж, тус улсын засгийн газраас хэрэгжүүлж буй интернэт тандалтын хөтөлбөрт сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлж, интернэтээр тагнуул хийхгүй байхыг хүсжээ.

Энэ талаар тэрбээр АНУ-ын Засгийн газар интернэтийн ирээдүйд заналхийлэх биш түүний төлөө тэмцэх хэрэгтэй гэж өөрийн фейсбүүк хуудаснаа бичсэн байна.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг хэрэглэгчдийн талаарх мэдээллийг авахын тулд фейсбүүкт хуурамч хуудас нээсэн гэх Эдвард Сноудений мэдэгдлийн дараа Цукерберг Обаматай ярьсан юм.

Харин Сноудений мэдэгдлийг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлаас няцаасан.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч өнгөрсөн лхагва гарагийн орой ерөнхийлөгч Барак Обама, Марк Цукерберг хоёрын хооронд АНУ-ын тагнуулын үйл ажиллагааг хөндсөн яриа болсныг баталжээ.

 

Х.Көгершин | GoGo.mn


URL:

Сэтгэгдэл бичих